У.Хүрэлсүх: Олон улсын олимп, уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулж байх ЗАРЛИГ гаргана

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

 Олон улсын олимпиадаас медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн 17 сурагч Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Олон улсын олимпиадад авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит мөнгөн шагналаар урамшуулж, батламж хадгалуулах ёслол өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг 

  1. А.Нямдаваа Математик- алт, Мэдээлэл зүй- мөнгө /Сант сургууль/
  2. М.Өнөболд Математик- алт  /СБД-ийн 1 дүгээр сургууль/
  3. Ц.Сайханбилэг Математик-  мөнгө  /Сант сургууль/
  4. О.Мишээл Математик- мөнгө  /Шинэ Монгол сургууль/
  5. Э.Тэргэл Биологи- мөнгө /Орчлон сургууль/
  6. О.Тэмүжин Хими- мөнгө /Орчлон сургууль/
  7. Б.Гэрэл Хими- мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/
  8. Б.Батсамбуу Математик- хүрэл /Олонлог төв сургууль/
  9. Д.Энэрэлт Математик- хүрэл /Сант сургууль/
  10. Б.Пүрэвбадрал Биологи- хүрэл /СБД-ийн 1 дүгээр сургууль/
  11. Б.Бодьхүү Биологи- хүрэл /Шинэ үе сургууль/
  12. А.Ирмүүн Хими-хүрэл /Хобби сургууль/
  13. Б.Билгүүн Физик- хүрэл /Сант сургууль/
  14. О.Анирчулуу Физик- хүрэл /Сант сургууль/
  15. Д.Бумчин Хими- Шагналт байр /Сант сургууль/
  16. Б.Тэмүүлэн Физик- шагналт байр /Сант сургууль/
  17. Э.Барсболд Физик- шагналт байр тус тус эзэлж /Сант сургууль/ шагнал хүртлээ.

Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан 5 сая төгрөг, хүрэл медальтан 3 сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, батламж гардаж авав.

Arslan.mn

Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүүхэд залуус, удирдан бэлтгэсэн багш, эцэг эхчүүд та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхнийг медаль гардан авсан агшинд Ерөнхийлөгч миний бие хүлээн авч уулзахдаа "Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж олон улсын шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зарлиг гаргана" гэж хэлсэн. Энэ зарлиг гараад хэрэгжиж байна. Тодруулбал, 

  • Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох
  • Хүүхэд бүр олимпиадын бэлтгэл, сорилд орох боломжийг бүрдүүлэх
  • Цахим дэд бүтцийг үүсгэх
  • Бэлтгэж буй багш нар болон олимпиадыг зохион байгуулах хороог санхүүжилт, зохион байгуулалтын тогтвортой байдлыг хангахаар зарлигт туссан билээ.

Мөн та бүхэн дэлхийн тэргүүлэх 100 их дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр суралцан эх орондоо ирж, ажиллах, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байна.

Та бүхнийг үе тэнгийнхэн, дүү нараа амжилтын өөд чиглүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.

Монгол Улсын сум, хороо бүрээс сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж, амжилт гаргах тэгш боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг Эрдэмтэн багш та бүхнээсээ хүсье. Эрдэм чадвартай монгол хүн Монголын баялаг, хөгжлийн тулгуур байх болно” хэмээв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631832
2 эможи

keyboard_arrow_up