У.Хүрэлсүх: Тэрбум мод тарих ажилд зэвсэгт хүчнийг татан оролцуулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзжээ.
Тэрээр "Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон. "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаа. Мөн зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаа" гэжээ.
Мөн "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болжээ.
Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзлалтад оролцогсод хэлсэн байна. Тэд юуны өмнө мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэйг дараахь байдлаар зөвлөжээ.