Ерөнхийлөгч шүүхийн томилгоо, АТГ-ын даргыг санал болгох эрхээсээ бүрэн татгалзаж байна

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд байсан хоёр эрхээс татгалзаж байна.

Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм.

Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/  даргыг Ерөнхийлөгч мөн томилохгүй. Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хоёр шинэчлэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж, өмнөх Ерөнхийлөгчийн Цэцэд гаргасан хүсэлтээс бүрэн татгалзаж байгаа юм. Их суудлын хуралдаан болохоос өмнө Ерөнхийлөгч шүүхийн томилгоо болон АТГ-ын даргыг санал болгох эрхээсээ татгалзах саналыг хүргүүлж байгаа юм. 2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн хуулийн шинэчлэлийг явуулах нь зүйтэй." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630622
0 эможи

keyboard_arrow_up