У.Хүрэлсүх: Наадмаа зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье

2021 оны 7 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмын нээлтийн үеэр үг хэлэв.

Тэрээр "Өнөөдөр манай улс гурил төмс хүнсний ногоо зэргээ дотоодоосоо хангах бүрэн боломж бүрдээд байна. Үндэсний их баяр наадам нь Монгол хүний хувьд эв нэгдэл мандан бадрахын бэлэгдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.

Гэвч энэ удаа цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг үндэслэн Засгийн газраас наадмыг сайн цаг ирэхээр тэмдэглэхээр хойшлуулаад байна. Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалсан аж амьдрал сэтгэл санааны хувьд хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёс болоод ёс суртахууных хувьд хүндэтгэлтэй хандсан шийдвэр юм.

Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас наадмыг хойшлуулсан ч хүн бүр зүрх сэтгэлдээ өв соёл, түүхээ эрхэмлэн дээдэлж үр хүүхдэдээ таниулж сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
628777
11 эможи

Еөк минь
2021-07-16 09:27
Дахиж хэзээ ч битгий ийм зэвхий дээл өмсөөрэй
Монголчууд босох вий
2021-07-15 14:00
тэвчээр нь барагдах вий
хамгийн нэр хүндгүй еөк боллоо
2021-07-15 13:59
Ард түмний хараал зүхэл өвчин үхэл хүүрэн дээр гишгэж еөк боллоо. үйлийн үрээ дийлэхгүй дээ
Зочин
2021-07-12 21:56
Баярлалаа.Монгол төрт ёсны баяр 100 жилийн ойн баяраар ард түмэндээ хандаж сайхан үг хэлсэнд сэтгэл омогшиж байна.Сүрлэг сайхан жинхэнэ монгол цустай eрөнхийлөгчтэй болсон бид үнэхээр азтай хүмүүс.Хятадын эрлийзүүд элдэв юм бичиж амь тэмцэж байхаар боож үхээч.
гадаа хаяад гандаж гандчихсан юм шиг
2021-07-12 13:11
яасан гандмал муухай зэвхий өнгтэй дээл өмсөө вээ? Монгол ч өөдлөхгүй юм байна доо
Зочин
2021-07-12 11:23
Тэгээд чи болохоор УИХ-ын гишүүдээ дагуулаад бөөнөөрөө Хөвсгөл явж болдог хэрэг үү.
Сонгууль хийхгүй байж чадаагүй өмхий байж
2021-07-11 19:10
битгий худлаа гуц
keyboard_arrow_up