ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Н.Энхбаярыг томилжээ
2021 оны 6 сарын 30
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн/ҮАБЗ/ Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.
Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.
Хүрээлэнгээс хийгддэг судалгаа, шинжилгээний ажлын чиглэл, баримтлах бодлого, сэдвийн хамрах хүрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл хангагдсан байхыг гол зарчимаа болгодог байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
628431
4 эможи
МОНГОЛ
2021-07-02 11:46
ЭРЭЭГЭЭ АЛДСАН ЭНХБАЯРАА ГЭЖ МӨН ДӨӨ!!! ОДОО Ч МОНГОЛЫГ БУЗАРЛАЖ ӨГНӨ ДӨӨ!!! БОСОО ОРООЛОН БОСООД ИРЖЭЭ!!! КОВИДЫН АЮУЛ ХАЖУУД НЬ ЮУ Ч БИШ ЧӨТГӨР ГЭСЭН ҮГ!!!
Иргэн
2021-07-01 10:35
СОНГУУЛИЙН НАЙМАА
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс