ТАНИЛЦ: Шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэг

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

Та бүхэнд Монгол Улсын 6 дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий болох шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн тухай таны тэр бүр сонсож байгаагүй баримтуудыг хүргэж байна.

Arslan.mn

Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.

Arslan.mn

У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар өөрийн цахим хуудастаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээсэн байдаг.

Arslan.mn

Тэд 1990 онд өрх тусгаалаж айлын хажуу өрөө хөлслөн сууж байжээ. Хүрэлсүх нэг телевиз, гурван тольтой мебель ширээ, харин Болорцэцэг гэрээсээ унтах ор, диваанаа аваад хоёр талаас нийлсэн аж.

Arslan.mn

Хүрэлсүх ангийнхаа хоёр найз болон Болорцэцэгийн ангийн хоёр залуутай хамтран “Андууд” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
15
haha an post
2
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
3
628255
43 эможи

Зочин
2021-06-27 17:12
Хүрэлсүх ямар ч үед эхнэр хүүхдээ гомдоохгүй үргэлж магтаж хөйрлаж байдаг нь үнэхээр сэтгэл зүрхэнд тодоос тод алтан үсгээр бичигдэг.Ийм хүнийг харахаар сонсохоор хажуугийн хүн хүртэл нэг л тийм сайхан бахархалтай итгэлтэй болчих юмаа.Монгол эр хүний гэрээ,эхнэрээ,үр хүүхдээ,эх орноо,ард ирнэдээ,элгэн саднаа байгал дэлхийгээ бүгдийг нь сэтгэлдээ тээсэн Хүрэлсүх ерөнхийлөгч үнэхээр монгол хүн,жинхэнэ монголчуудын төрийн тэргүүн монголчуудын эцэг мөн
Зочин
2021-06-27 00:00
Амжилт
Оюунчимэг
2021-06-26 11:46
Юутай нийлсэн нь хэнд хамаатай юм бэ.ямар үйл бүтээж яаж хөрөнгөжсөн нв сонин бна
МОНГОЛ
2021-06-26 11:43
ЦОЛМОН ЭГЧИЙНХЭЭ АРААС ОРЖ ХҮНЭЭ БАЙВ! ТЭГВЭЛ МОНГОЛ ТҮМЭН ГАДАА ГАРГААД Л ХАЯЧИХАН ШҮҮ ДЭЭ!!! АРД ОЛОНДОО АМАЛСАНАА БИЕЛҮҮЛЭЭРЭЙ АМЖИЛТ ХҮСЭЕ!!!
зочин
2021-06-26 10:56
Хаа очиж нуух хаах юмгүй эхнэрээ дагуулаад явна гэдэг сайн зүйл.
Odnoo
2021-06-26 10:12
Shan tvvh bna. Ervvl enhiig hvsie
Зочин
2021-06-25 23:56
Сайхан тэргүүн хатагтайд баяр хүргэе
зочин.
2021-06-25 20:28
Сайхан гэр бүл. Аз жаргал хүсье. Зарим нэг хүмүүс ерөнхийлөгчийг ямар их буруутгадаг юм бээ. Муу хэлж байснаар энэ хүний бүх муу муухайг тэд арилгаж байна. Эхлэл дээрээ ийм байсан нь эцэст нь гайхам амжилтыг авч ирнээ. Монголчууд эхлэл нь хар пиар байсан бол эцэст цагаан мөртэй болно гэдэгсэн. Энэ хүн Сансандаа хүрч Монголыг хөгжүүлнэээ.
Зочин
2021-06-25 18:51
Ямар ч байсан аавтай, ээжтэй улс боллоо. Амьдраад байя даа монголчууд минь.
Зочин
2021-06-25 18:51
Ямар ч байсан аавтай, ээжтэй улс боллоо. Амьдраад байя даа монголчууд минь.
Зочин
2021-06-25 18:23
Бид эзэнтэй эцэгтэй боллоо.Үнэхээр талархаж байна.Ямар хөөрхөн юм бэ хаана явсан гэр бүлээ гэсэн чин сэтгэл чинь үнэхээр МОНГОЛ ҮНЭР БАЙНА ШҮҮ.БИ Л ЛАВ ХӨӨРӨӨД БАЙНАА
Зочин
2021-06-25 18:06
Өөрийнхөөрөө, сайхан эмэгтэй байналээ. Битгий эвдрээсэй.
Зочин
2021-06-25 17:49
Амжилт хүсье.
keyboard_arrow_up