Я.Содбаатар ЕТГ-ын даргаар томилогдож тамгаа гардан авлаа
Шадар сайд асан Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижирийн халааг авч, тамгаа гардан авлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон даруйдаа ажилдаа орж эхэлжээ. Я.Содбаатарын хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, Шадар сайдаар ажиллаж байсан юм.
Я.Содбаатар гэж хэн бэ
Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр
2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга