ФОТО: У.Хүрэлсүх тангараг өргөж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо
У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.
"Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний эрх чөлөөг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Монгол Улсын Ерөнхйилөгчийн үүргийг шударгаар гүйцэтгэхээ батлан тангараглая" хэмээн тангараг өргөлөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид тамгаа өргөн барьснаар У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо.
Тангараг өргөх ёслол Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж байна.
Тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, гадаадын элчин сайд нар оролцож байна.
ШУУД ҮЗЭХ:
11 цаг 04 минут/ 2021.06.25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордонд эхлэх гэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх 11:40 цагт буюу морин цагт тангараг өргөнө.
Тангараг өргөх ёслолд үе үеийн Ерөнхийлөгч нар, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, гадаад улсын элчин сайд нар, урлаг соёлын төлөөллүүд уригджээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|