ФОТО: Афганистанд АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн ЦЭРГИЙН БАГУУД

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ АФГАНИСТАН УЛСАД:

  • 2003-2011 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 265 офицер, ахлагч 13 ээлжээр,
  • 2009-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротын 1,252 алба хаагч 10 ээлжээр,
  • 2010-2015 оноос “Аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” ажиллагаанд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлгийн 54 цэргийн алба хаагч 9 ээлжээр, хамгаалалтын салааны 439 алба хаагч 8 ээлжээр,
  • 2015 оноос “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 1,356 алба хаагч 12 ээлжээр тус тус үүрэг гүйцэтгэсэн юм.

Ийнхүү Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байна.

Үүнтэй холбогдуулан тус улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар оролцов.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627922
2 эможи

keyboard_arrow_up