Япон машины татвар буурна

2014 оны 7 сарын 25

Япон улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид, төлөөлөгчид хамтарсан бизнес форумыг зохион байгуулсан билээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засагт ямар өөрчлөлт гарч байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. 

Тухайлбал, TheDiplomat сайтын мэдээлж буйгаар хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр гурван төрлийн салбарт хэрхэн хамтарч ажиллахаа тодорхой болгосон талаар бичжээ. Үүнд:

1.  Автомашин. 

Японоос Монгол руу хийдэг экспортын 45 хувийг хуучин автомашин эзэлдэг ажээ. Хэлэлцээний явцад дараагийн 10 жилд энэхүү автомашины онцгой татварыг Монголын тал аажмаар багасгах тохиролцоонд хүрсэн байна. 

2. Үхрийн мах

Монголоос экспортлодог үхрийн маханд Япончуудын тавьдаг квотын системийг ердийн тарифаар (38.5%) өөрчлөхөд хоёр тал тохиролцсон байна. 

Мөн үхрийн махнаас бусад төрлийн бүтээгдэхүүний тарифийг бууруулах, арилгах зэрэг асуудалд ойлголцолд хүрсэн байна. 

3. Уул уурхай

2013 онд гэхэд Японоос Монгол руу нийт 288 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлосон байна. Харин Монголоос Япон руу 21 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортложээ. 10 дахин зөрүүтэй хоёр орны гадаад худалдааг нөхөх гол салбар нь уул уурхай байж болох юм. Тиймээс Монголын талаас Японы хөрөнгө оруулалтын орчныг хамгаалах талаар зарим тохиролцоонд хүрчээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын бодлогын өөрчлөлт Японы хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлвөл хөрөнгө оруулалтад хамгаалалт хийх зохицуулалт хийж байгаа аж. 

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээн дэх үр дүнгүүд дээрхүүд бол улстөрийн талбар дахь хамтын ажиллагааг мөн олон талын ач холбогдолтой талаар хэвлэлүүд бичиж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6278
0 эможи
keyboard_arrow_up