Х.Баттулга гишүүний сэнтийд заларч хуулийн “халдашгүй байдал“ гэх хамгаалалтад орох уу?
Хэдхэн хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрөөс холдвол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувь, заяаг давтаж мэдэхээр буй.
Тиймээс ч мань хүн УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Ингэхдээ тэр давуу талаа ашиглаж, аль хэдийн “хөл” сурталчилгаа, сууриа базаж, штабуудаа нээгээд эхэлсэн сурагтай.
Тодруулбал, УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон билээ. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Баттулгын хувьд хувийн эзэмшилд 10 хол давсан аж ахуйн нэгж байдаг бөгөөд эхнэрийнх нь, охиных нь гээд үргэлжилбэл 20 хол давах аж.
Тэдгээрээс “Мах импекс”, “Талх чихэр”, Милл хаус” зэрэг нь СХД-ийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд ихэнх ажилтнууд нь тухайн орчимдоо амьдардаг бололтой.
Түүний хувьд нөхөн сонгуульд өрсөлдөж, ялахгүй бол “аавын” хаалга татах энүүхэнд гэдгийг өнгөрсөн хугацааны үйл явцуудаас ч харж болно. Үүнийг мэдэж буй Х.Баттулгын дараагийн бүрэн эрх болох УИХ-ын гишүүн болох сэнтийд заларч хуулийн "халдашгүй байдал" гэх хамгаалалтад орохоор зүтгэж буй нь энэ ажээ.