ФОТО: Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр алдарт эхийн одонгийн болзол хангасан ээжүүдэд нэг, хоёрдугаар одон гардууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9,933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулна.
“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, өнгөрсөн жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ. Энэ жилийн хувьд нийслэлчүүд вакцинд хамрагдалт өндөр байгаа учраас ийнхүү хүүхдийн баярын өмнөхөн гардуулж өгч байгаа юм.
Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
|