ФОТО: Өнөөдөр Хөдөлмөрийн баатар хоёр, гавьяат цолоор 25, Сүхбаатарын одонгоор гурван хүн шагнууллаа

2021 оны 5 сарын 28

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардууллаа. 

Arslan.mn

ХҮН БҮРИЙГ ЭРХЭЛСЭН АЖИЛДАА ЭЗЭН БОЛОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Шагнаж урамшуулах үйл ажиллагаа тасалдаад байсан учраас энэ удаа төрийн дээд цол шагнал гардуулах үйл ажиллагааг давтамжтайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр амжилт бүтээлээ үнэлүүлж байгаа манлайлагчдын дундаас зарим нэг хүнийг онцлон дурдмаар байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 21 аймгийн иргэдтэй уулзах үеэр Дорнод аймгийн театр цугласан нийт иргэд тус аймгийн Хөгжим драмын театрын ахмад ажилтан В.Боролдоо гуайд МУАЖ цол олгож өгөхийг хүссэнийг тухайн үед дэмжиж, зөвшөөрч байсан юм. В.Боролдоо гуайн зүтгэл, хийсэн ажил олон түмний хайр хүндэтгэл мөн байсан учраас танд Монгол Улсын ардын жүжигчин цол хүртээлээ. Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг та бүхний үлгэр дуурайллаар эрхэлсэн ажилдаа эзэн болж зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллагыг уриалж байгаа юм.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд олгож буй нийт шагналын 30 гаруй хувийг Монгол инженерүүдэд олгосон. Энэ бол үндэсний инженерүүдээ дэмжих төрийн бодлого, төрийн тэргүүний байр суурь юм. Таван үндэс компанийн зөвлөх инженер О.Балдорж, Бодь интернэйшнл компанийн ажилтан А.Мягмаржав, Улаанбаатар барилга компанийн инженер Д.Лхагвасүрэн нарыг Монгол Улсын гавьяат барилгачин цолоор шагналаа.

Arslan.mn

Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг авчралцаж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ баярлалаа" гэлээ.

Хөдөлмөрийн баатар цолоор:

  1. Таван богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,
  2. "Кашмер холдинг” компанийн ТУЗ-ын дарга Б.Ёндонжамц,

Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор:

  1. “Хасабэ Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Дүгэрсүрэнгийн Цэгмид,

Монгол Улсын Гавьяат агрономич цолоор:

  1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны ахмад настан, ахмад тариаланч Найдангийн Басанжаа,

Монгол Улсын Гавьяат багш цолоор:

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ахмад багш Равдангийн Дэлгэрмаа,

Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор:

  1. “Таван үндэс” ХХК-ийн зөвлөх инженер Оцолын Балдорж,
  2. Зам, гүүр барилгын “ЗМЗ” ХХК-ийн зөвлөх инженер Цэндийн Шинэзориг,
  3. “Том харш” ХХК-ийн зөвлөх инженер Чулууны Цэдэнбалжир,
  4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахмад настан, ахмад барилгачин Чүлтэмийн Лувсанцэвээн,

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор:

  1. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ,
  2. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандах,
  3. Харш хамтлагийн дуучин Сэрчмаагийн Баасандорж,

Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор:

  1. “Алдар” нийгэмлэгийн тамирчин, Улсын арслан Доржпаламын Ганхуяг,
  2. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр,

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор:

  1. Хилчин спорт хорооны дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Од,

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор:

  1. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Суудлын вагон депогийн ахмад ажилтан Гомбын Ишжамц,

Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор:

  1. “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Шижир” алтны үйлдвэрийн ерөнхий инженер Жигжидийн Ганболд,

Монгол Улсын Гавьяат хуульч цолоор:

  1. Шүүхийн байгууллагын ахмад ажилтан Дашдоржийн Цэрэндулам,
  2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны ахмад настан, ахмад хуульч Хамбарын Володъя,
  3. Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, ахмад хуульч Жуваагийн Шарав,

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор:

  1. Санхүүгийн зохицуулах хорооны ахмад ажилтан Равсалын Ринчинбазар,
  2. “Мөнхийн Үсэг” ХХК-ийн дотоод аудитор Гаанжуурын Бямбажав,
  3. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх Лувсандагвын Энхтайван,

Монгол Улсын Хүний Гавьяат эмч цолоор:

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Нандин соёл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч Маамуугийн Пүрэвсамбуу,

Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор:

  1. “Арвайн Хүрд” ХХК-ийн зөвлөх Пүрэвийн Алтангэрэл,
  2. “Драгон Холдинг” ХХК-ийн захирал Самдангийн Баярт,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор:

  1. Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Шагдархүүгийн Хажидмаа нарт тус тус хүртээв.

Сүхбаатарын одонгоор:

  1. Өмнөговь аймгийн Ноён сумын ахмад настан Түмэнгийн Жадамбаа,
  2. Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Дагвадоржийн Рагчаабазар,
  3. Нийслэлийн цагдаагийн газрын ахмад ажилтан Далайхүүгийн Ядамдорж нарыг шагнав.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627352
2 эможи

DR. ADITYA
2023-06-13 12:00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up