ТАНИЛЦ: Дараах 16 эрхэмд дипломат цол олголоо
2021 оны 5 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Гончигийн Ганболд,
- Гадаад харилцааны сайд асан Лувсанвандангийн Болд нарт олголоо.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛЫГ:
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайд Чулууны Баярмөнх,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Дашжамцын Батсайхан,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Дашийн Билэгдорж,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд Ганхуурайн Баттунгалаг,
- Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Зоригтын Чинтүшиг,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Лувсангийн Баттулга,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Төмөрийн Лхагвадорж,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Шагдарын Батцэцэг,
- Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Цэрэндоржийн Нарантунгалаг,
- Гадаад харилцааны яамны Консулын газрын зөвлөх Нэмэхийн Батаа,
- Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Мижиддоржийн Цэнгэг,
- Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх Жагирын Сүхээ,
- Ахмад дипломатч Дарийн Пунцаг,
- Ахмад дипломатч Сүрэнгийн Бадрал нарт тус тус олголоо.
Дипломат цол олгох ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, Лувсанвандангийн Болд, Мижиддоржийн Цэнгэг, Нэмэхийн Батаа, Жагирын Сүхээ, Дарийн Пунцаг, Сүрэнгийн Бадрал нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дипломат дээд цолны тэмдэг, алтан, мөнгөн гэрэгэ, цолны батламжаа гардан авлаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
627173
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс