Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Дээд шүүхэд хандсанаар огцрох болзлоо хангачихлаа

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Хуульч Д.Үүрцайхтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотой маргаанаар Цэцэд мэдээлэл гаргасан хуульчдын нэг нь та. Цэц та бүхний талд асуудлыг шийдвэрлэлээ. Улмаар  Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авлаа.  Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ маргаан эцэслэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Парламент Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг үндсэн хуулийн зөрчил арилах учиртай. Гэхдээ хууль тогтоогч энэхүү нэмэлт, өөрчлөлтөө ямар агуулгатай хийх вэ гэдэг бас их чухал. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт дурдагдсан нөхцөл, шаардлагыг хууль тогтоогч уг хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө бүрэн тусгах үүрэгтэй.

Төрийн сонгууль буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед хууль тогтоогчид  эрхбиш алдаагүй хууль батална гэдэгт найдаж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ямар тухайлсан заалтыг оруулах ёстой вэ.  Энэ талаар тодруулахгүй юу?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэж хэнийг хэлэх вэ, ямар хүн нэр дэвших эрхтэй вэ гэдгийг тодорхойлсон хоёр заалт дээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй гэсэн шаардлагыг нэмж тусгах ёстой.

-Парламентын хэлэлцүүлгийн үеэр  Цэцийн хоёр гишүүн энэ асуудлаар Цэцийн даргад эсэргүүцэл бичиж өгсөн гэж байсан.  Энэ эсэргүүцэл ямар үр дүнтэй вэ?

- Парламент 2018 оны тавдугаар сард одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэрийг нь дэвшүүлсэн гурван хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр маш яаралтай горимоор буюу хоёр өдрийн дотор томилж илгээсэн. Хуульчдын дунд эдгээр хүмүүс нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хуулийн шаардлага, шалгуурыг хангахгүй нэр дэвшигчид байна гэсэн эсэргүүцэл үүсч, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж байсан. Харамсалтай нь тэр үед хүч түрээд шийдээд явсан. Гэтэл өнөөдөр тэдгээр гишүүд Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх төрийн өндөр албан тушаалын ёс зүйд үл нийцэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж, уг албан тушаалын нэр хүндийг шаварт хутгаж байна гэж харж байна. Тухайлбал, Цэцийн гишүүний маргаан үүсгэх тухай тогтоолд өөр нэг Цэцийн гишүүн санал бичсэнээр Цэц маргаан үүсгэх эсэх асуудлыг бага суудлын хуралдаанаар хэлэлцдэг зохицуулалтыг өдийг хүртэл нэг ч Цэцийн гишүүн хэрэглэж байгаагүй. Үүний цаад учир нь өмнөх цэцийн гишүүд 1997 онд Цэц хэмээх институцийнхээ мөн чанарын талаар мэдлэг, туршлага хомс байх үед батлагдсан.  Цэцийн гишүүний хараат бус байдалд харш агуулгатай энэхүү заалтын учир дутагдалтай талыг нь мэддэгт оршиж байсан ч болов уу гэж боддог. Гэтэл дээр дурдагдсан Цэцийн гишүүд хараат бусаар ажиллахын оронд бүгд өөрсдийгөө тэднийг нэр дэвшүүлсэн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашгыг хамгаалах үүрэгтэй гэж боддог мэт үйлдлүүд гаргаж байна. Тухайлбал,  Б.Буяндэлгэр гишүүн энэхүү хэзээ ч хэрэглэж байгаагүй заалтыг Монгол Улсын түүхэнд анх удаа хэрэглэн санал гэгчийг гаргасан. Үүнээс цааш өрнөсөн процессын шинжтэй ажиллагаанууд, тэдгээрийн явцад зарим Цэцийн гишүүдийн явуулсан үйл ажиллагаанууд маш эргэлзээтэйгээр явагдсан. Нэгэнт Цэцийн зүгээс албан ёсны мэдээлэл хэргийн оролцогчдод өгөөгүй болохоор бид зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан мэдээлэлд буюу тухайлбал Ш.Цогтоо гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагад тулгуурлан өөрийн дүгнэлтийг хийж байгаа. Миний ойлгосноор Цэцийн бага суудлын хуралдаан дуусаагүй, үргэлжилж байх хугацаанд шалгагч гишүүн нь УИХ-ын шийдвэрээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөж, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн учраас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр эхлүүлж, холбогдох шийдвэр гаргаж, улмаар Цэцийн дунд суудлын хуралдааныг зарласан гэж ойлгосон. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр, түүнд нь процессын асуудлаарх шийдвэрүүд ч хамаарна, хянан хэлэлцдэг дээд шатны байгууллага гэж байхгүй. Тэгэхээр Цэцийн бие даасан байдалд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй. Харин чөлөөлөгдсөн гишүүн нь эргээд Цэц рүүгээ дайрсан шинжтэй үйл ажиллагаа явуулж, илэрхий хууль бус шаардлага тавин мэдэгдэл гаргаж, хуралдаанд оролцохоос татгалзаж байгаа зэрэг нь дээр дурдагдсан гишүүдийн хэр зэрэг ёс зүйтэй, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх төрийн өндөр албан тушаалд хэр нийцэх хүмүүс вэ гэдэгт тодорхой хариулт өгч байгаа хэрэг л гэж бодож байна. Тэр ч бүү хэл тэдгээр гишүүд магадгүй Үндсэн хуулийг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан байж ч болзошгүй. Үндсэн хуулийн цэц тэдний бичсэн эсэргүүцэл мэдэгдэл гэх асуудлыг тухайн үед нь шалгаад шийдвэрлээд явсан гэж ойлгосон. Одоо бол түүнийг эргэж авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг үндсэн хуулийн зөрчил арилах учиртай. Гэхдээ хууль тогтоогч энэхүү нэмэлт, өөрчлөлтөө ямар агуулгатай хийх вэ гэдэг бас их чухал. Ү Төрийн сонгууль буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед хууль тогтоогчид  эрхбиш алдаагүй хууль батлана гэдэгт найдаж байна.

-Ер нь сонгууль ойртож байгаа болоод ч тэр үү. Цэцийн дүгнэлтийг их улстөржүүлж хүлээн авч байна. Үндсэн хуулийн заалтын хувьд улстөржүүлж хүлээн авахаар маргаантай асуудал мөн юм уу?

-Уг асуудал хэдийгээр Үндсэн хуульд цагаан дээр хараар маш тодорхой бичигдсэн асуудал боловч нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбогдож байгаа утгаараа мэдээж улс төрийн учир холбогдолтой асуудал. Ер нь Үндсэн хуулиар төрийн байгуулалтын асуудлыг зохицуулсан байдаг учраас аль ч улсын Үндсэн хуулийн шүүх нь улс төрийн агуулгатай, ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Үндсэн хуулийн цэц улс төрийн учир холбогдолтой шийдвэр гаргаж болох боловч улстөржсөн буюу аль нэг нам, улс төрийн хүчинд давуу байдал олгосон шийдвэр гаргаж болохгүй. Энэ удаагийн цэцийн дүгнэлт бол миний мэдэх нэлээд сайн үндэслэл бүхий шийдвэрүүдийн нэг болсон. Зөвхөн бидний талд шийдэгдсэн болохоор тэгж хэлж байгаа юм биш шүү. Ямар ч байсан улстөржсөн шийдвэр гэж бол харахгүй байна. Мэдээж Монголын улс төр хуулиа, тогтсон дүрмээ үл тоосон балмад байдлаар явагддаг болохоор улс төржүүлсэн, Цэцийн бие даасан байдалд халдах гэсэн агуулгатай үйлдэл гарч байна. Энэ бол мэдээж маш харамсалтай явдал. Тухайлбал, тэр үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилсон асуудал  Парламентаас хамааралгүйгээр Улсын дээд шүүхийн үйл ажиллагааны явцтай холбоотойгоор цаг хугацааны хувьд уг маргааныг хянан шийдвэрлэх эсэхийг хэлэлцэж байх үед болж өнгөрсөн. Үүнийг зарим улс төрийн нам, тэр дундаа харамсалтай нь Ерөнхийлөгчийн институцийн зүгээс улстөржүүлсэн байдлаар эсэргүүцэж байсан нь уг институцын нэр хүндийг унагаж, төрийн үйл ажиллагаанд доголдол учруулсан гэж үзэж байна.

-ХҮН-ын гишүүдийг МАН-ын талд ажиллаж байна  гэсэн яриа гарах боллоо. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?

- ХҮН-ын удирдлагад байгаа хүмүүс бол 40 гарсан насны, өөрийн амьдрал, боловсролын асуудлаа шийдчихсэн, нийгэмдээ хийж бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй сэхээтэн залуучууд. Тэд маань яахаараа хэн нэгний гар хөл болж явах ёстой вэ.  Ямар ч логикгүй байгаа биз. Хэрэв МАН-ын гар хөл болох байсан бол намд нь элсээд, магадгүй төрийн өндөр алба хашаад явах бүрэн боломж, хялбар зам тэдэнд байгаа гэж бодож байна. Гэтэл хийж бүтээх насаа энэ нийгэмдээ гэрэл гэгээ авчрах гэж, эрх баригчидтай тэмцэж, сөрөг хүчин болж, золиос гаргаж, хэцүү замаар яваа шүү дээ. Биднийг ийнхүү аль муу нэртэй улс төрч, улс төрийн намтай холбож, харлуулдаг нь монголын бохир улс төрийн л илрэл.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно.  Гэвч улс төрийн уур амьсгал амаргүй байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, улс төрийн намыг татан буулгахаар гомдлоо Дээд шүүхэд мэдүүлэв.  МАН-аас ч мэдэгдэл гаргаад байна.  Хуульч хүний хувьд энэ процессыг хэрхэн дүгнэж байна вэ.

-Энэ бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн албаны бүрэн эрхээ хэтрүүлж, Үндсэн хуулийг зөрчиж, өөрт бүрэн эрхээр олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, улмаар Улсын дээд шүүхийн бие даасан байдалд халдсан зүй бус үйлдэл гэж харж байна. Ер нь бол энэ үйлдлийнх нь улмаас түүнийг огцруулах асуудлыг авч үзэх ёстой. Улсын дээд шүүх ийм хууль бус үйлдэлд тулгуурлан аливаа ажиллагаа явуулах хууль зүйн боломжгүй гэж бодож байна. Тиймээс хууль ёс, Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үйлдэлд таарсан, хууль ёсны хариуг нь өгөх байх гэж найдаж байна. Ер нь Ерөнхийлөгч Дээд шүүхэд хандсанаар огцрох болзлоо хангачихлаа.  Энэ хүн ингээд аргаа бараад, монгол төрийг ч самрахад бэлэн ааш гаргаж байгаагаас нь харахад өөрийнх нь Тамгын газрын дарга асан З.Энхболдод тэрээр хэт итгэж яваад хууртагдсан бололтой олны яриад байгаа нь үнэн юм байна гэж бодогдох болсон шүү.

Үндсэн хуулиа уландаа гишгэсэн Ерөнхийлөгчийн үйлдэлд хууль ёсны хариуг нь өгөх ёстой.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
626105
4 эможи

Зочин
2021-04-29 07:45
Ерөнхийлөгч үнэхээр хууль бус үйлдлийг удаа хийж байна. Энэ хүнийг одоо Их хурлаар хэлэлцэж огцруулж, хууль хяналтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хэрэгтэй шүү. Гадаад руу явчих вий гадагш нь алдаж болохгүй шүү.
Иргэн
2021-04-28 09:08
ЭНЭ НЭГ ХҮРЭЛСҮХИЙН ДАМСК ЮУ ХУЦААД БАЙГАА ЮМ БАТТУЛГА ОГЦОРСОНЧ ГЭСЭН ӨНӨӨГИЙН МОНГОЛ ЯМАР БАЙГААГ АРД ТҮМЭНДЭЭ МЭДРҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ГАВЬЯАТАЙ АОД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ ҮҮРЦАЙХ МЭТИЙН БӨГСНИЙ БААС ДОЛООГЧ ШААР ШАВХРУУ БИШ УГААДАС ГОРИДОГЧ ДИЙН НЭГ Л БАЙНА
keyboard_arrow_up