Цэрэг эрсийн АЛТАН АМИНЫ төлөө Зэвсэгт хүчний ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА та хариуцлага хүлээх ёстой

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б зодуулсны улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан түүний үхэлд Зэсвэгт хүчний жаншин штабын удирдлага тэр тусмаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ямар арга хэмжээ авч, хэн хариуцлага хүлээх вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ЗХЖШ-ыг удирддаг. Харамсалтай нь түүний шууд командлалд байдаг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид дэглэлт зодуурын улмаас амиа алдсан цэргийн үхэлд хэн нэг оффицер биш Ерөнхий командлагч хариуцлага хүлээх ёстой болоод байна. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой дэглэмийн үед дөнгөж төрсөн эхэд хүнлэг бус хандсаны төлөө бүх салбараа төлөөлөн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан. Харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр Зэвсэгт хүчний ангид гарсан цэргийн үхэлд бас л Засгийн газрыг буруутган, Засгийн газрыг огцрохыг турхиран, өөрөө сугарч үлдэхээр улстөржүүлж эхэлжээ. Энэ нь Х.Баттулга гэдэг эрх мэдэлтэйгээ зууралдаж, дахин нэр дэвшижийн тулд бурууг бусдад тохон нэр цэвэр үлдэх ёсгүй хэмээн цэргийн алба хаагчид түүнийг буруутгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624991
1 эможи

Zochin
2021-04-03 22:53
Erunhii komandlgchaa hedii boltol hunii araar nuugdaj tugjel zan avir gargah ve. Hariutslga huleehgui yu. Ichehgui bnu
Зочин
2021-03-31 17:10
нэр төр албан тушаалд дуртай нохдууд хариуцлага гэхээр л тар нь танигдах арчаагүй
keyboard_arrow_up