ШИНЭ БАРИМТ: Ерөнхийлөгчийн 10 шинэ оффшор компани ахин илэрч, 25 сая доллар угаасан баримтууд ил боллоо
Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд ОХУ-аас хууль бусаар 20 сая доллар оруулж ирсэн баримт хэвлэлээр цацагдаж, шуугиан тарьсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой байж болох 25 сая долларын баримт, Х.Баттулгатай холбоотой олон тооны оффшор компаниудын мэдээлэл бидэнд ирлээ.
Х.Баттулгын D0005781 дугаартай дипломат паспорт дээр “Эм-Си-Би Холдингс” Пи-Ти-И /MCB Holdings PTE/ буюу Money Come Back гэх оффшор компани, түүний охин Б.Намууны A0020586 дугаартай албан пасспорт дээр Blue Sky Partners PTE компаниуд бүртгэлтэй нь Сингапурын Төрийн мэдээллийн сангийн баримтаар нотлогдож байна.
Мөн Х.Баттулгын нэр дээр Камекс Пи-Ти-И буюу Camex PTE, “Финсланд” Пи-Ти-И буюу “Finisland” PTE гэх оффшор компани бүртгэлтэй бөгөөд Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа ч уг компанийг эзэмшиж байсан байж. “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И буюу “Biz International” PTE гэх оффшор компанийн хувьцаа эзэмшигчээр 2011 он гэхэд л байсаар л байж. Мөн Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И буюу “Atom Industries Enterprise PTE” оффшор компанийн захирлаар ажиллаж байжээ. “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И буюу “Accet Professional Services” PTE гэх оффшор компанийг бас үүсгэн байгуулсан байна. Энэ бол ганцхан Сингапурт байдаг компаниуд. Тэрээр Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Grand Title Гранд Тайтл хэмээх оффшор компанийг Сингапурт байгуулж, түүний толгой компани болгон Британийн Виржин арлуудад бүртгэлтэй “Вел Дилайт Холдингс Лимитед” /Well Delight Holdings Limited BVI/, “Бест Стэйт Холдингс” /Best State Holdings BVI/, Сино Аксес Холдингс /Sino Access Holdings BVI/ зэрэг оффшор компанийг байгуулж Төгрөг нуурын нүүрсний ордыг хятадуудад зарсан нь саяхан ил болсон.
Сингапур Улсын иргэн Билли Лим Сим Пау болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай нар Jenco Holdings PTE Женко Холдингс Пи-Ти-И оффшор компанийн хувьцаа эзэмшигчээр 2020 оны 11 сарын 9-ний өдөр гэхэд байсан нь баримтаар нотлогдож олон нийтэд ил болоод хэдэн сар боллоо. Тус компанийн хувьцааны нэрлэсэн үнэ л өөрөө бүхэл бүтэн 1 сая доллар гээд бодохоор энэ компанийн ард Х.Баттулгын оффшорын нууц байгаа нь тодорхой.
Харин Женкогийн олон оффшор компанийн менежер, оффшорт байгаа хөрөнгийн менежер Билли Лим Сим Паугийн үндсэн үүрэг бол мөнгө угаах. Бохир аргаар олсон мөнгийг гадаадад гаргадаг. Эргээд багахан хэсгийг нь Монголын улстөрчдийг худалдан авах, хахууль өгч албан тушаал худалдан авах, сонгуулийн хууль бус санхүүжилтийг бохир мөнгөөр хийхэд зарцуулдаг. Билли Лим нь эн ажиллагааг зохион байгуулж, мөнгөө Монгол руу хууль бусаар оруулдаг гэх бас нэгэн баримт ил боллоо.
Энэ талаар хууль хяналтынхан шалгаж байсан зарим мэдээллийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод ул мөрийг нь устгах гэж их хичээсэн ч тодорхой баримт хуулийнханд үлдэж шалгаж байгаа ажээ. Тухайлбал, Х.Баттулгын хууль бус аргаар олсон мөнгийг иргэн Ш.Наранцацралын Голомт банкин дахь долларын дансанд 10 гаруй сая ам долларыг дотоод, гадаад гуйвуулгаар шилжүүлэн байршуулсан байна. Ш.Наранцацрал нь тус мөнгийг угааж, Х.Баттулгын хамаарал бүхий компаниудад шилжүүлсэн байж болзошгүй байна.
Шаравын Наранцацрал /хи76….61/ 1976 онд төрсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 хорооллын энгийн нэгэн байранд амьдардаг аж. Харин Сингапур улсын иргэн Билли Лим Сим Пау нь Эм Эм Ай Ди ХХК-ны үүсгэн байгуулагч, GENCO HOLDINGS PTE ХХК-ний үүсгэн Ерөнхийлөгч нэрээр 2011 оноос Монголд амьдарч байгаа.
Ш.Наранцацралтын дансанд Билли Лим Сим Пау өндөр дүнтэй бэлэн мөнгө тушаадаг, үүнийг нь Наранцацралт бэлнээр зарлагадаж авдаг байсан нь баримтаар нотлогдсон байна. Анх Билли Лим Сим Пау Касабланка рестораны менежер гэж бүртгүүлсэн боловч Женко Холдингс Пи-Ти-И Ерөнхийлөгч гэж бүртгүүлжээ. Наранцацралт, Билли Лим нартай холбоотой том дүнтэйгээс нь нэрлэвэл:
Ш.Наранцацралын Голомт банкины 1601175910 дугаартай ам долларын дансанд 9,138,668 ам долларын орлого, 9,235,949 ам долларын зарлага хийгдсэн байна.
Ш.Наранцацралын 1605003464 дугаартай ам долларын дансанд 7,996,185.98 ам долларын орлого, 8,000,684 ам долларын зарлага хийгдсэн байна.
Ш.Наранцацралын 1605005087 дугаартай төгрөгийн дансанд 1,213,308,205 төгрөгийн орлого, 1,201,140,509 төгрөгийн зарлага хийгдсэн байна.
Ш.Наранцацралын 2709176587 дугаартай төгрөгийн дансанд 44,877,084 төгрөгийн орлого, 44,866,384 төгрөгийн зарлага хийгдсэн байна.
Ш.Наранцацралын Худалдаа хөгжил банкны 495024264 дугаартай төгрөгийн дансанд 62,743,315 төгрөгийн орлого, 58,855,760 төгрөгийн зарлага хийгдсэн байна.
Ш.Наранцацралын 463010764 дугаартай ам долларын дансанд 2,564,679 ам долларын орлого, 2,563,655 ам долларын зарлага хийгдсэн байна.
Ш.Наранцацралын 463010763 дугаартай дансанд 682,937.41 ам долларын орлого 682,931 ам долларын зарлага тус тус хийгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, эрхэлсэн ажилгүй нэг эмэгтэйн дансаар бараг 25 сая ам.доллар, 1.4 тэрбум төгрөг зүгээр л бэлнээр ороод бэлнээр гарсан байна. Үүнийг л мөнгө угаах гэж хэлнэ.
Ш.Наранцацрал тэгэхээр энэ их мөнгийг хаанаас олоод хэнд өгч байсан бэ? Ш.Наранцацрал нь Х.Баттулгын баруун гарын санхүүч, бүх нууц дансны гүйлгээг хянагч Ш.Эрдэнэтуяагийн төрсөн эгч. Ш.Эрдэнэтуяа нь Х.Баттулгын хоёр төрсөн охины хамт Түмэн хишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Тухайн үедээ мөнгө угаасан хэргээр шалгагдаж хоригдож байсан, харин 2020 онд айхтар дэвшиж Хан- Уул дүүрэгт АН-аас сонгуульд нэр дэвшсэн. Түмэн хишигтэн ХХК-ийн өөр нэг хувьцаа эзэмшигч нь Моёл овогтой Отгонжаргал. Одоо Ерөнхий Прокурорын газрын гадаад харилцааны хэлтэст өндөр албан тушаал хашиж байгаа. Шинэ төмөр замын хэргийг шалгах үеэр АНУ руу оргон зайлсан Чулуунхүүгийн Ганбаттай хамт оффшор компаниар их хэмжээний мөнгө угаасан хэргээр Моёлын Отгонжаргал шалгагдаж байсан. Түүний нөхөр Бенжамин Моёл бол Английн иргэн, С1 ТВ-ийн захирал олон жил хийж Х.Баттулгын өрсөлдөгчдийг намнахад онцгой гавьяа байгуулсан.
Тэгэхээр Ш.Наранцацрал бол яах аргагүй Х.Баттулгатай шууд холбоотой. Энэ нь бас нэг баримтаар нотлогддог. Их Майдар сан, Түмэн хишигтэн ХХК руу ихээхэн хэмжээний бэлэн мөнгө шилжүүлж угаасан этгээдүүдийн нэг Индра Ирээдүй сан байдаг. Ш.Наранцацрал нь энэ сангийн үүсгэн байгуулагч Б.Индраатай хамсаатан бөгөөд энэ сан руу их хэмжээний мөнгө хийдэг, тэр сангаар дамжиж Х.Баттулгын Их Майдар сан, Түмэн хишигтэн ХХК руу мөнгө урсдаг ажээ.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой олон тооны оффшор компаниуд болон их хэмжээний мөнгөн дүнтэй учир битүүлэг гүйлгээнүүд ил боллоо.