BLOOMBERG: Х.БАТТУЛГЫН гар дор дарангуйллын засаг бүрдэж, Монголын залуу АРДЧИЛАЛ АЮУЛД ороод байна

2021 оны 3 сарын 11

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгох нэхэмжлэл гаргасан талаар Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ. Энэхүү нэхэмжлэлийн агуулгыг орчуулан та бүхэнд хүргэж байна.​

"Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар тохиролцож, дээд албан тушаалтнуудыг суудлаас нь буулгах эрх мэдэл бүхий хууль тогтоомж боловсруулсан"

Уг нэхэмжлэлд С.Батболдын эсрэг тив дамнасан гүтгэлгийг хэн, хаанаас захиалж, зохион байгуулсан, хэрхэн санхүүжүүлсэн, энэ ажиллагааг гардан гүйцэтгэхэд оролцсон тодорхой хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгохыг шаарджээ.

Мөн С.Батболдын хуульчид Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг ашиглан улс төрийн зорилгоор өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдах арга хэрэгсэл болгосон нэхэмжлэл дотооддоо үүсгэж, энэ нэхэмжлэлээрээ шалтаглан гадаад орнуудын шүүхийн нэр хүндийг ашиглах оролдлого хийж байна хэмээн үзсэн байна. Нью Йоркийн шүүхэд АНУ-ын нэр хүнд бүхий шүүгч хоёр талын тайлбарыг судалсны үндсэн дээр С.Батболдын эсрэг гаргасан байсан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Монгол улсад тэр шийдвэрийг нь улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулж Засгийн газар нэхэмжлэлийг нь татсан мэтээр бохир сурталчилгаа хийж байгааг онцолсон байна.​​​​​​

Самбо бөхийн дэлхийн аварга, Дональд Трамптай харьцуулагдаж байсан Х.Баттулга 2017 онд засгийн эрхэнд гарч, үндэстэн дамнасан корпорациуд Монголын байгалийн баялгийг хулгайлсан хэмээн популизбм хийж байсан юм. Тэрбээр өмнө нь засгийн эрхэнд байсан улс төрчдийг улс орноо гадаадын компаниудын ашиг сонирхол нийцүүлж худалдсан хэмээн буруутгасан.

С.Батболдыг өөр хэд хэдэн нэр бүхий хүний хамт Монголын хоёр том уурхайтай холбоотой авлигын схем зохион байгуулж, 250 сая долларын хууль бус ашиг олсон гэж буруутгажээ. Монгол улсын Засгийн газрын агентлаг болон төрийн өмчит уул уурхан хоёр компани С.Батболдын эсрэг АНУ, Их Британи, Хонконг, Сингапур, Монголын шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус агентлаг С.Батболдыг JPMorgan Chase & Co-той холбоотой гэдгийг нотлохоор Нью-Йоркийн холбооны шүүхэд хандаад байгаа юм.

Харин С.Батболдын эдгээр нэхэмжлэлийн ард Х.Баттулгыг байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ.

Тэрбээр мөн JPMorgan-оос бичлэг авахыг оролдож буй Монголын засгийн газрын оролдлогыг эсэргүүцэж байгаа юм. "АНУ-ын шүүхэд гаргасан эдгээр нэхэмжлэлийн цаана байгаа улс төрийн жинхэнэ зорилго, Монголын ардчилалд учруулж буй аюулыг илчилж байна" гэж С.Батболдын өмгөөлөгч Орин Снайдер цахим хуудсандаа гаргасан мэдээлэлд дурджээ.

С.Батболд гадаадад шүүх хуралд татагдан оролцож байгаа оролцогчдоос бичиг баримт шаардахыг зөвшөөрсөн дүрмийн дагуу баримтуудыг өгчээ. Тэрбээр Нью-Йоркт төвтэй мөрдөн байцаах “K2 Integrity” фирмээс нотлох баримт олж авахыг зөвшөөрсөн шүүхийн тогтоолыг хүлээж байгаа юм. Тус фирм нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудын шүүх ажиллагаа болон Ерөнхий сайд асантай холбоотой шүүх ажиллагаанд туслалцаа үзүүлж байжээ.

Гэвч “K2 Integrity” одоогоор хариу өгөөгүй байгаа юм. Х.Баттулгын төлөөлөгчидтэй мөн шууд холбогдох боломжгүй байгаа ажээ. С.Батболдыг авлигын хэрэгт буруутгаж буй Монголын талын төлөөлөгчид, хуульчид тайлбар авах хүсэлтэд мөн хариу өгөөгүй байна.

Монгол улсын иргэнийг улс төрийн зорилготойгоор гадаадын ашгийн төлөө, хувийн тагнуулын байгууллагыг хөлслөн мөрдүүлж, дотоодын шүүхэд нэхэмжлэл үүсгэж, түүнийгээ шалтаг болгон гадны хуулийн компанид мөнгө төлж, олон орны шүүхэд нэхэмжлэл үүсгэсэн анхны тохиолдол нь энэ юм.

Сонгуулийн жилийг угтсан улстөрийн өрсөлдөгчөө намнах гэсэн энэ ажиллагаанд төрийн байгууллагуудаас олон арван тэрбум төгрөг төлсөн байх ч магадлалтай байна. Иймд улсаас энэ их мөнгө гарч байгаа бол хэн гэгч этгээд улс төрийн дотоодын бохир тэмцэлдээ улсын их хэмжээний мөнгийг гадаадын хувийн компанид төлөх шийдвэр гаргасан, тэр компанийг хэн яаж сонгосон, хэний үүрэг даалгавар, зааварчилгаагаар ажилласан, хэн тэр зааварчилгааг нь дамжуулсан гээд олон асуултын учиг энэ нэхэмжлэлийн үр дүнд тайлагдах бололтой. 

Х.Баттулга, В.Путин нар тохиролцож, шүүгч, хууль сахиулах байгууллагын дээд албан тушаалтнуудыг ажлаас нь халах эрх мэдэл бүхий хууль тогтоомж боловсруулсан. С.Батболдыг “ардчиллын тууштай өмгөөлөгч” хэмээн цоллож, түүнийг авлигын хэрэгт буруутгаж буй нэхэмжлэл нь Х.Баттулгын дарангуйллын нэг хэсэг. Х.Баттулгын гар дор  дарангуйллын засаг руу шилжиж, Монголын залуу ардчилал аюулд ороод байна" гэж С.Батболд мэдүүлэгтээ хэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
13
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
10
624405
45 эможи

Зочин
2021-03-14 19:53
Ерөнхийлөгч хууль баталдаггүй юм даа. Ард түмнийг Иймхэн юм мэдэхгүй гэж санаа юу
Агор
2021-03-14 17:15
Сү.Батболд нь илүү Монголдоо ээлтэй. Жанкуу ямар муухай атаархуу юм бэ.
Бороо
2021-03-14 16:58
энэ чинь ардчилсан нийгэм бишээ далийцан шал дэффекттэй нийгэм, феодалын нийгэм
Бороо
2021-03-14 16:54
Сү бороогийн уурхайн 5 хувыг эзэмшээгүй юу, пи.да энхийн цагаан тагтаанууд. монголын ардчилалд ч гэх шиг, бүгд гай болж бна
Хулгар
2021-03-14 13:55
Хулгар женко монголын түүхэнд хамгийн хараар үлдэнэ лалрын хулгайч
Zochi
2021-03-14 13:48
Bolohgui butehgui nuhduudig harin ch alban tushaalas n buulgah ystoi
Зочин
2021-03-14 13:20
Тэгээд одоо болохоор манай нохой биш болж байгаа юм уу?
Яасан ч их дайралт вэ дээ...
2021-03-14 13:19
Х.Баттулга ч, С.Батболд ч аль нь ч ялгаагүй "ноход". Ноход, ноходдоо манай л ноход. Ер нь бол энэ төр засгийн тодорхой төвшиндөө дан ялангуяа Ерөнхийлөгч, УИХ, ЗГ дээрээ бид энэ нэг балай ТЭМЦЭЛ гэх нэр томъёоноос үтэр түргэн салж түүнийгээ ХӨГЖИЛ гэдэг үгээр солихгүй л бол манайд Тэрбумтан хурандаа, МАНАН, Шударга бусын хонгил гэх цуврал кинонууд он удаан жил үргэлжилж Монгол хүн, Монгол хүнээ үгүй хийх тийш л явна шүү. Үүнийг Монголыг Монголоор нь устгуулах гэх байх. Ард түмэн бүр зориуд хараад байгаарай. Энэ хэдэн сайд дарга нарт хөгжил, цэцэглэлт ярьж байгаа нь үгүй бултаараа л шударга ёсны тэмцэл, энэ л болохгүй байна, тэр л бүтэхгүй байна гэсэн сүржин мэдэгдлүүд өөр юу ч байхгүй. Ийм байхад бид хөгжихгүй харин хэдэн биенийхээ багалзуурыг л тасар татна шүү! Ээ дээ хэрсүү ухаантай байдаг юм шүү Монголчууд минь...
зочин
2021-03-14 11:48
Одоо. сэтгүүлчид. сү-гийн. мөнгөнд унаж их бичих. б из Ард түмэн. дарлуулахгүй болсон. Залуус бид. мэднээ. Улс төрийн сүлжээнийхэн хойшоо бай.
зочин
2021-03-14 11:42
Сү. дийлэх байх. асар их мөнгөтэй байна. Дээр асар их дэмжинэ. Шуналыг дэмжиж шулам үүсгэсэн иргэд буруутай. Ард иргэд. оюуны. хувьд нэгдвэл тэд юу ч биш.
Зочин
2021-03-14 11:19
Баттулгын бичээчид их мөнгө авч дээ.Групп дээрээ эсрэг комeтийг блоклоод л инээдтэй юм.Юм хийсэн Хүрэлсүхийг байнг муулж оролдоод л.тэр хүн чинь хэнч биш болсын бол яагаад цаг наргүй муулаад байгаан.Ард түмэн тэнэг биш.Баттулга ядаж хийсэн юмтай байсан бол дэмжих байлаа.Тэрний гүндүүгүй ,сайныг идэх юмуу бид баяжих юмуу.ёстой эргүүнүүд
Зочин
2021-03-14 08:46
Сү тэгээд ардчиллын өмгөөлөгч болж, Баттулга дарангуйлагч болж Монголын ардчилал аюулд орж байгаа юм биз дээ????
Уурхайчин
2021-03-14 08:43
Х.Баттулгыг дэмжинээ яадаг ч байсан хулгайч нохойнууд удахгүй бүр их боорлоно тэр үед эх оронч хөвгүүд хөдлөх л байлгүй 100 жилийн өмнөх шиг...
Zochid
2021-03-14 06:54
Er bol hulgaich hun hulgaichil bdag gej unen yum bna Jinhen Uls orniig Jonhuuruulj bna daa
Zasag barij bgaa n Erunhiilugch bish
2021-03-14 06:15
Su batbold sh dee
enkhbaatar tserendorj
2021-03-14 05:18
Яаж ч хичээгээд ѳѳрийгѳѳ зѳвтгѳж чадахгүй. Блуумберг биш Блуумбергэд нийтэлсэн ѳмгѳѳлѳгчийнх нь нийтлэл л байна.
Budo
2021-03-14 01:02
Novshnuudiig bujignuulsan bulaig n uudalsan eronhiilogchdoo bayrllaa. Mongol yalnaa
Нн
2021-03-14 00:43
Энэ хоёр хоёуулаа адгийн новшнууд. Хоёулаа ерөнхийлөгч болох шуналтай. Хоёулаа офшорчин. Энэ хоёрт үнэн гэж байхгүй . Та хоёрыг ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хоёулаа Монголоос зайлаа...
Mongol
2021-03-13 23:52
Saihan hudlaa shaaj bna .tarhi ugaana gedgiig utgaar ni uzuulj bna daa.mongolchuudaa itgej bolohgui shuu...
Зочин
2021-03-13 22:41
Оффшороо оруулаач, Оффшороо оруулаач, Оцгондогоо халаач Оросын мафаас авснаа тодоруулаач
lhagva
2021-03-13 22:00
Sv batbold manai nutgiig tsolmood yawsan hvndee boroo gould
Zvch
2021-03-13 21:09
sv svg xujaa argtai xumsaa nuusan xulgaichdaa ter boroogiin altiig yaj tsolmow ted daraan noen uuliig awax gj ard olniig yaj tamlaw ardni svnsgvi svg bjl bga oyutolgoi ene noxort mongoliin ashgiig ogch diildexgui luiwar xj bgaag bid xarj bna
Зочин
2021-03-13 19:59
Баттулга ерөнхийлөгчөө дэмжихээ түүний эсрэг жинхэнэ МАНАН бүлэглэл дайрч байна та нар хэн хэн дайрч байгааг харж байгаа биз дээ нам дамнасан хулгайч нар нэгдсэн дайралтаа хийж байна даа. Харин нэр ус нь ил боллоо мэдэж авцгаа. Монгол ялна. МАН бүх эрхийг авах гэж улайрч байна тэгвэл жинхэнэ утгаар дарангуйлал тогтоно энэ аюул ардчилалд аюул учруулах гэж байна
Зочин
2021-03-13 17:08
Сү хулгай булихайгаа дарж нуух гэж гадны мэдээлэлд мөнгө зарж байхаар ард түмэн төр засагтаа үнэн учраа ойлгуулаад Авилга өгсөн РИО г илчлээд иргэний зориг гаргаасай
zichin
2021-03-13 16:48
Bitgii tenegleed baitsgaa.Putin mongoliin heregt hutgaldahuu.SU.Batbold gedeg chin amilsan Chinges met aashlaj.tahin shiteh n uo ve.
Сахиус
2021-03-13 15:59
Баттулга ер нь мафын гар хөл шүү дээ юу ч хийж мэднэ Түвдээс ирсэн гэдэг үнэн байх яаж эх орныг самрах хагарна бутруулах тийм л юм бодож суудаг байх шоронд нь явуулах хэрэгтэй
Зочин
2021-03-12 08:25
ҮНЭ ХЭЗЭЭД ЯЛДАГ ЮМ
зочин
2021-03-12 07:47
жонхуу чиний удам том толгойтой бас төвдөөс ирсэн гэдэг чинь нотлогдсон
зочин
2021-03-12 07:44
жонхуу одоо шорондоо орж жангаа гудар яасан их гүтгэдэг төвд вэ
зочин
2021-03-12 06:19
хулгайчуудад боломж олгохгүй болохоор дарамттай байж дээ. Ард олонд бол харин ч ээлтэй ерөнхийлөгч шүү. Тэгээд ч ад түмнээсээ сонгогдсон хүн шүү
Zochin
2021-03-11 22:21
Cu batbold ex ornoosoo xulgailsan mongooroo gadaadiin xuuliinxniig xolsoljee unexeer ix mongotei um aa
Зочин
2021-03-11 19:53
СҮ БАТБОЛД БҮГДИЙГ ХУДАЛДАЖ АВАХЫГ НЬ ХАРАЯ ДАА
ЗОЧИН
2021-03-11 18:46
Монголд ардчилал огт байхгүй шүүхийн хонгил л байна гээд нийгмээрээ яриад байна шдээ.
ЗОЧИН
2021-03-11 18:44
МОНГОЛД АЮУЛД ОРЧИХООР АРДЧИЛАЛ БАЙГАА ЮМ УУ?
Зочин
2021-03-11 18:23
Элэнцгийн чинь ардчилал. Хэзээ Монгол орон минь ингэж дампуурч өрөнд орж байсийн. Ардчилал гэсэн энэ урвагчид улс орныг минь сүйтгэж бна. Сү бас нфш.
Иргэн
2021-03-11 18:19
Иймхэн юманд Путин тооцох гэж юу байх вэ. Хир хэмжээгээ мэдмээр юм.
Зочин
2021-03-11 15:05
setgegdel bichsen nukhduud oilgooguy bayj iim yum bichij baydag
Зочин
2021-03-11 13:11
Сү.Батболд үнэхээр их хөрөнгөтэй гэдэг нь харагдаж байна монголд хэзээ үнэн ялж байсан юм. Мөнгөтэй дархтай нь ялнаас мултардагын адилал юм болох гээд болгох гээд л гүйж байгаа нь үнэн шдээ Батболд одоо үнэхээр их хөрөнгө зарж хэргийг дарах гэж гүйж буй нь ямар ч тэнэг нь ойлгохоор байгаа шдээ. Дээр сонгуулийн жил гэж Ардын нам болон Сайн дураараа огцорсон Хүрэлсүхын даалгавраар Энэ бүхэн Өрсөлдөгчөө Намнах сайхан шалтаг болгож байгаа нь хэнд ил байна шдээ Сү.Батболд их мөнгө зарах байхдаа
Зочин
2021-03-11 12:09
АМАР ЮМ ДӨӨ. ЦАЙРЧИХСАН ЭРЛИЙЗ СҮ.БАТБОЛД
Зочин
2021-03-11 12:06
Үнэн нь удахгүй тодорно доо
Шаана биз айн
2021-03-11 11:57
МАН илүү аюултай байна ардчилалд
keyboard_arrow_up