Нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

2021 оны 2 сарын 08

Arslan.mn

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагнал гардуулж байна. 

Тухайлбал, нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар урлагийн гавьяат зүтгэлтэн цолоо Ерөнхийлөгч Х.Баттулгаас өнөөдөр гардан авлаа. 

Нэвтрүүлэгч С.Чимгээ “Миний ажил амьдралын хамгийн дардан гэгээтэй замыг тавьж өгсөн МҮОНРТ-ийнхээ хамт олонд эрхэм нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа талархал илэрхийлмээр байна.

Дэлхийн телевизийн салбартай хөл нийлүүлж алхаж чадаж байгаа, Монгол Улсынхаа телевизийн салбарын шинэчлэлийн хуудсыг нээсэн Монгол телевизийн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье." гэлээ.

Н.Наранбаатар нь 2013 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртжээ.  СУИС-ийн найруулагчийн ан­гийг төгссөн бөгөөд “Бооцоо”, Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи мин,  “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет” сонгодог жүжиг зэрэг олон бүтээлийг тайзнаа найруулан тавьсан уран бүтээлч билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623419
0 эможи

чимгээ илүүджээ
2021-02-08 19:18
араас хар ичинхорлоо гээд цувчихна даа хөөрхий
keyboard_arrow_up