Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Монголын найрамдалын бүлгийн дарга С.Эда бараалхлаа

2014 оны 7 сарын 24

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид  Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхлаа. Ноён С.Эда Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана

 

. Мөн Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг онцлоод батлахад нь Япон улсын Парламентын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Богино хугацаанд шахуу хөтөлбөртэй хийгдэж байгаа ажлын айлчлалын дараагийн уулзалт  Шизүока мужийн захирагч Х. Кавакацү бараалхсан. Фүжи уулаараа алдартай Шизүока муж нь маш олон салбарт манай улстай хамтран ажилладаг. Манай улсын орон нутагтай  шууд харилцаатай ажилладаг тус мужид боловсруулах үйлдвэр олон байдаг тул сүүлийн жилүүдэд эдийн засгийн  чиглэлээр хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Манай улсын нүүрсний салбарт боловсон хүчин, инженерүүдийг бэлтгэх асуудал ярилцсан. Мөн цаашид харилцаагаа улам өргөжүүлье зөвхөн Шизүока муж төдийгүй Японы бусад мужийн захирагчдыг манай орон нутгийн удирдлагуудтай шууд холбож өгөх боломжтой гэсэн асуудлуудыг ярилцлаа.
Мөн өдрийн 7-р сарын 23 үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Японы Ардын дипломатын нийгэмлэгийн FEC  дэд Ерөнхийлөгч бөгөөд Япон Монголын соёл, эдийн засгийн хорооны дарга Ито Наохико бараалхлаа.

Японы Ардын дипломатын нийгэмлэг нь хоёр талын хүрээнд болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, сургалт зохион байгуулах тухайн улс орны төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрч өргөн боломж нээгдэж байгаа энэ үед боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд хоёр улсын иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийх ажил нэн чухал байгааг онцоллоо.
Мөн эдийн засгийн харилцаан дээр гаргаж ирж буй  хамтарч судлая,хамтарч хийж бүтээе, хамтарч зах зээлд гаръя гэсэн санал дээр тус нийгэмлэгтэй хамтын ажиллагаа амжилтад хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Дараагийн уулзалт нь  “Никкэй” сонины ерөнхийлөгч Ц.Кита бараалхсан. Уулзалтын үеэр Никкэй сониноос жил бүр зохион байгуулдаг “Азийн ирээдүй” хуралд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг урилаа. Энэ хуралд Азийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, нэр хүнд бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, ОУВС зэрэг дэлхийн эдийн засгийн институцуудын удирдлага оролцдог уламжлалтай юм байна.
Уулзалтын дараа Японы нэр хүнд бүхий “Никкэй” сонинд ярилцлага өглөө. 

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6201
0 эможи
keyboard_arrow_up