“Ерөнхийлөгчөөс ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өнөөдөр давтан шинжилгээ хийлгэнэ“

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д нэг өдрийн айлчлал хийж ирсэн өдрөө тусгаарлагдсан тухай бид мэдээлж байсан.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Ерөнхийлөгч ажиглалтад байгаа. Түүний биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өнөөдөр давтан шинжилгээ хийлгэнэ. Ажиглалтын хугацаа дуусах дөхөж байгаа" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээ дараа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
1
wow an post
1
yay an post
3
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
3
614546
50 эможи

Зочин
2020-03-09 16:18
keyboard_arrow_up