БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирж, ТУСГААРЛАГДЛАА

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д хийсэн айлчлалаа амжилттай дуусгаж, оройн 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээ дараа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагдаж байна. 

Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
614177
9 эможи

Монгол ард
2020-02-28 11:37
Тийм чухал айлчлал байсан юм байх даа? Чухал албаны хүмүүсээ тусгаарлаад, ажил нь яах бол?
Doogii
2020-02-27 23:37
Ymar zavtai ym be Ulsiin ontsgoi komissiin darga hamt yvchihaad 14 honog tusgaarlagdana geheer sonin ymaa Hiih ajil ni baga l baigaa ym baina daa Tusgaarlagdana gedgee medeed l yvsan baimaar
keyboard_arrow_up