Тэтгэврийн зээлийг тэглэх амлалтын ЭРГЭН ТОЙРОНД
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргасан гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл улс төрийн хүрээ болон нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй юм.
Тэгвэл уг асуудлаар эрх баригч намын бүлгийнхэн дотооддоо хэдийнэ яриад эхэлсэн байна. Тухайлахад, гишүүд эсэргүүцэж, буйгаа илэрхийлж, “Ерөнхийлөгчийн нэр хүндийг л өргөнө. Зээл аваагүй байгаа бусад ахмадуудад тэгш бус байдал үүснэ. Улсынхаа эдийн засгийг ингэж хорлож болохгүй” гэхчлэн ярилцсан гэнэ.
Тэтгэврийн зээлийн хэмжээ 700 гаруй тэрбум төгрөг бөгөөд давхардсан тоогоор 230 мянга орчим ахмад эл зээлийг авчээ.
Эл асуудлаар сошиал ертөнцөд өрнөж байгаа байр суурийг хүргэе.
Тэтгэврийн зээлийг 1 удаа тэглэнэ гэж байхаар 200 гаранхан мянган ахмадуудынхаа тэтгэврийг нэмээд ганц сая төгрөг болгочих хэрэгтэйштэ. Байнгын орлогыг нь нэмж бж л амьдрал сайжирна, одоо тэглэсэн ч гэсэн сарын дараа цагаан сараа хийх гээд л зээлээ авна, түүнийг нь бас тэглэх үү
— dariuna (@agtuka) January 1, 2020
Настангууд тэтгэврээ урьдчилж авчихаад, хариуд нь банканд хүү төлж байгааг л тэтгэврийн зээл гээд байх шиг байгаа юм..Энэ зээлийг тэглэнэ гэдгийн агуулга бол "тэтгэврээ авчихсан нь дахиад тэтгэвэр ав" гэсэн үг. Харин зээлийн хүүг тэглэх гэвэл зөв асуудал л даа.
— Чойжоогийн Цэнд-Аюуш (@tsetkaCH) January 2, 2020
Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах бүрэнэрх ҮАБЗ-д бхгүй.Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүүхэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж,Үндсэнхууль дахь эрхмэдлийн хуваарилалтруу халдав.Түүнийг Eрөнхийлөгчийн бүрэнэрхээ дахин зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй pic.twitter.com/P4dBEh2P8O
— Munkhsaikhan O. (@munkhsaikhan_o) January 1, 2020
Санал асуулгад оролцсон 30,000 хүний 72% нь Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх болсныг ЗӨВ гэж үзжээ. pic.twitter.com/GgP25r8682
— БАТКА (@Batka_) January 1, 2020
Ухаантай удирдагч нар улсын ЭЗ-г хөгжүүлж, Технологи, Үйлдвэрлэл нэмэгдүүлж ажлын байр нэмэгдүүлэх, Ядуурлыг бууруулахаар амлалт өгнө.
— Д.ГАН-ОД (@ODELelectronics) January 1, 2020
Ядуу орны удирлагч нар зээл тэглэнэ, өр цайруулна, баялгаа зарна гэж ярина.
Оюуны асар их зөрүү харагдах
Яааяя энэ их мөнгөөр ядаж ОТ 34-ийг аваад, цахилгаан станц, төмөр зам барьчихгүй дээ? Ингэж тараагаагүй бол доллар 2000 дотроо, бэнзин 1200-1300 дотор байх бсан даа. Мөнгө тараасны буянг хэдэн хүн хүртдэг юм мэдэхгүй, харин мөнгө тараасныг хорыг 3 сая хүн тэгш хүртдэг pic.twitter.com/AbTOPZGfRP
— Аанхаа (@Aanxaa) January 2, 2020
Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг баяртай мэдээ,зөв шийдвэр гж бодохгүй бн.Авсан мөнгөө буцааж өгдөг нь шударга,зарчимтай хүн,нийгмийн мөн чанар.Попорсон намчид хэрээс хэтэрлээ л гж харагдаж бн.
— bats (@Batsuh6) December 31, 2019
Настангууд тэтгэврээ урьдчилж авчихаад, хариуд нь банканд хүү төлж байгааг л тэтгэврийн зээл гээд байх шиг байгаа юм..Энэ зээлийг тэглэнэ гэдгийн агуулга бол "тэтгэврээ авчихсан нь дахиад тэтгэвэр ав" гэсэн үг. Харин зээлийн хүүг тэглэх гэвэл зөв асуудал л даа.
— Чойжоогийн Цэнд-Аюуш (@tsetkaCH) January 2, 2020
Улсад онцгой хохирол учруулсан найз нөхдөө ялгүй авч гараад хөгшчүүлийн тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр "за ингээд их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий бүгдээрээ адилхан боллоо, нэгнийгээ баалахгүй шүү" гэх нь л дээ.
— Garig Baatar (@odgarig) January 1, 2020
Дараа нь замын торгуулийн үлдэгдлийг хүчингүй болгох биз..
Тэтгэврийн зээлийг татварын мөнгөөр биш баялгийн хуримтлалаас бол тэглэж болно. Гэхдээ бидэнд ийм төрлийн сан хуримтлал байхгүй. Тийм болохоор тэтгэврийн зээлийг өрийг тэглэх буруу.
— Хатуухан л хэлчихнэ (@ganzo_s) January 1, 2020
Эхийг эцээж тугалыг тураахгүй нь тодорхой.Их хэмжээний зээлтэй нь ч бна огт зээлгүй нь ч байна.Тэтгэврийн зээлийн журмын дагуу тэтгэврийн доод хэмжээний үнэтэй дүйцэхүйц 12сарын зээлийг тэглэх биз.
— Туяа (@panduyaaaa) January 1, 2020
Гэхдээ нэгмөсөн хүчрэхгүй бх.
Сарын тэтгэврийг сард нь өгүүлээд хэсэгчлэн төлөх бз
Тэтгэврийн зээл тэглэх амлалт зээлтэй хүмүүс болон хамаарал бүхий хүмүүст сайхан сонсогдож болох ч уг амлалтын үр дүн нь ямар байх вэ. Бүрэн бус мэдээллээр 681 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байгаа юм байна. Энэ их зээлийг тэглэснээр төгрөг үнэгүйдэх асуудал явж өгөх бх даа.
— Эрдэнэсайхан (@z_erdenesaikhan) December 31, 2019