7 хүний амь аварсан түргэн тусламжийн эмч, жолоочийг “Шударга журам” медалиар шагнав
2019 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг “Шударга журам” медалиар шагнав.
2019 оны 11-р сарын 20-ний үүрээр БЗД 12 хороонд айлын байшин гэр шатаж байх үед НТТТ-ийн дуудлагын их эмч Одгэрэл, жолооч Гүнтэвсүрэн, дагалдан эмч Мөнхдэлгэр нар шатаж буй айлаас 5 хүүхэд 1 том хүний амь насыг аварч газар дээрхи тусламжийг үзүүлэн эмнэлэгт хүргэн өгсөн билээ.
Галын аюулаас долоон хүний амь насыг аварсан Түргэн тусламжийн төвийн эмч, жолооч хоёрыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас "Хүний төлөө" медалиар шагнасан билээ. Мөн нэг сарын цалингаар нь урамшуулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612114
0 эможи
Зочин
2019-12-29 15:44
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс