З.Энхболд: Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг өнгөрөгч баасан гарагт баталсан. Уг хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний нэр дэвших эрхгүй болсон заалтыг МАХН-ын зүгээс эсэргүүцэн, Сонгуулийн хуульд хориг тавихыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буй. 

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад  "Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Тиймээс Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612041
2 эможи

Зочин
2019-12-26 20:10
keyboard_arrow_up