Ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан хойшиллоо

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.12.26/ 10:00 цагт зарлаад байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч мөн л гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.

Өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байна.

- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудал;

- Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

- Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барих төслийн явц, гүйцэтгэл, санхүүжилт, үр дүнгийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612027
0 эможи

Зочин
2019-12-26 20:08
Зочин
2019-12-26 15:22
keyboard_arrow_up