БНСУ-ын ВИЗНИЙ хариуг 10 ХОНОГТ авдаг болно

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүний айлчлалын үр дүнд монгол иргэд тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажилд томоохон ахиц гарсан байна.

Ча Гю-геүн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр энэ талаар онцолжээ.

Ерөнхийлөгч монгол иргэд БНСУ-д ажиллах гэж биш, аялах гэж очдог болох цаг ойрхон гэдэгт итгэж байна гэв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн байна.

Мөн тэрбээр ноён Ча Гю-геүний Монгол Улс дахь айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын холбогдох байгууллага “БНСУ-д зорчих визийн материал шалгах хугацааг хурдасгах арга зам, хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хамтран ажилласны үр дүнд монгол иргэд БНСУ-ын виз авахад тулгардаг бэрхшээлүүд үндсэндээ арилна гэж үзэж байна.

Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм.

Ерөнхийлөгч Монгол Улсад аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлснээр монгол иргэд БНСУ-д ажиллах гэж биш, аялах гэж очдог болох цаг ойрхон гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
607172
14 эможи

Зочин
2019-08-24 09:32
Vnen bol sain l bna
Zochin
2019-08-23 20:27
Vnheer vnen bol yaamada ingmeer um
Зочин
2019-08-23 12:54
сайн байна.
keyboard_arrow_up