​Х.Баттулга: Сибирь шатаж байна, Та Путин рүү залгаач

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай албан ёсны уулзалт  хийсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үр дүнд Монгол, Америк орон өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаагаа стратегийн түншлэлийн төвшинд хүргэж байгаа талаар тунхаглал гаргаж, гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хоёр орны төрийн тэргүүний нарын уулзалтаар албан ёсны яриа хэлэлцээр өрнөснөөс гадна албан бус дотно яриа болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын хойд хөрш болох ОХУ-ын  Сибирьт их хэмжээний түймэр газар авч байна. Ойролцоогоор хоёр сая га газар хамарсан их түймэр гарч байна.  Та ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчтэй утсаар яриач” гэсэн яриа болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тэгж хэлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп  ОХУ-ын Ерөнхийлөгч Путин руу утасдаж, гал түймрийг унтраахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан болж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606359
4 эможи

Wow
2020-02-28 20:54
Orosuud yu gsn bol medmeer bnaa hhe
Зочин
2019-08-02 12:37
сайн байна.
keyboard_arrow_up