Ерөнхийлөгч зарлиг гаргаж нэр бүхий 17 ШҮҮГЧИЙН бүрэн эрхийг түдгэлзүүллээ
							 2019 оны 6 сарын 27						
						
					
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.26/ “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан байна.
Зарлигт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
Хавсралт
- Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
 - Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
 - Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
 - Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
 - Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
 - Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
 - Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
 - Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
 - Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
 - Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
 - П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
 - С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
 - Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
 - Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
 - С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
 - Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
 - П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.
 
Хуулийн заалтын тайлбар:
17 дугаар зүйл.Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх
17.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан.
| 
									 Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
 								 | 
							
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
2
								
1
								
								
								
								
							
								
								
1
								
1
								605288
								
								
							5 эможи
						Зочин 
2019-06-27 14:06
Хонгилын шүүгч нар нь байхгүй  бна шүү
зочин 
2019-06-27 11:54
Идэр Батсуурь нар яасан бэ Баттулага бөлдөгөө базуулчихсан юм уу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
