Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпинь угтан авлаа
							 2019 оны 4 сарын 25						
						
					
БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинь Ардын Их хурлын талбайд угтлаа.
Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпинь угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав.

Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинь нар албан ёсны хэлэлцээ хийхээр Ардын Их Хурлын ордныг зорилоо.
| 
									 Эх сурвалж: sonin.mn
 								 | 
							
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
2
								
								
								
							
								
								
								
								602686
								
								
							2 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
