Ерөнхийлөгч өө, та зүгээр л нэг бэлэг тэмдэг биш шүү

2018 оны 11 сарын 23

Arslan.mn

Ерөнхийлөгч өө, та харж байна уу? Төрийн түшээд хөл толгойгоо олохгүй үймэлдэж байна. Тэд албан тушаал эрх мэдлийн төлөө улсын эрх ашгаа умартан тэмцэлдэж эхэллээ. Таны хоригийг ч хэлэлцэх чадахгүй нь. Учир нь парламент чинь ирц алга. Тэд ард түмнийхээ эрх ашгийн төлөө бус өөрсдийн эрхийн мэдлийн төлөө улс төрийн тавцнаа ширүүхэн тулаан өрнүүлж байна.

Өчигдөр чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “Монголын төрд  сүүлийн 27 жил ард түмэн төрдөө итгэхгүй болгосон нь ёс зүйн асуудал. Над руу   хөдөөнөөс хүмүүс  ярьж гайхаж байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнуудыг гайхаж байна. “Муу хүнээс илүү аюул гэж үгүй” гэж ардын үг бий. Олон дипломтой гадаадад сургууль төгссөн гэдгээс илүүтэй  өнөөдөр  ёс зүй үгүйлэгдэж байна. Төрийн түшээдээ хүндэтгэх сэтгэл эгэл жирийн ардад байсаар байгаа. Гэтэл улсын хөгжилд саад болж байгаа нь мөнгө дутагдсандаа бус ёс суртахуунгүй байдлаас эдийн засгийн хямралд орчхоод байна” гэсэн. Түүний үг худлаа биш. Эрхэм төрийн түшээд та бүхэн ард түмний итгэлээр гүүр хийн парламентад сууж байна. Гэтэл эрхэм төрийн түшээд улстөрийн соёлд суралцахгүй байна. Ахмад гишүүд ч буйр заасангүй. Залуу гишүүдээ эрх мэдлийн тулаанд уриалж төр үймүүлж, зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэлдэж байна.

Үйл явц цаашид хэрхэн үргэлжлэх вэ? Албан тушаалын дайн чинь хэзээ зогсох вэ?

Энэ үед тэдэнд хатуу үг хэрэгтэй байна. Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга та хийх ёстой. Та бол Монгол Улсын төрийн тэргүүн. Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл. Тиймээс та тэдэнд хатуухан үг хэл. Үндсэн хуулийн утгаараа эв нэгдлийг илэрхийлэгч, агуулгаараа улс орны эцэг нь Ерөнхийлөгч. Санаж байгаа бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  таныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхад “Одоо ажлаа хий. Цаг наргүй л жиргэх юм. Улс орон хэцүүдлээ. Хичнээн хэлүүлдэг юм. Нөгөө Засаг дээр санал хураах болон С.Баярцогтыг чөлөөлөх юу болсон бэ. Дахиад л завсарлага. Ажлаа хурдлаач. Өөрт чинь бас нууц данс энд тэндэхийн арал дээр байгаа юм биш биз. Юу хийж яваа нь мэдэгдэхгүй юмнууд л явах юм” хэмээж байсан.

Яг үүн шиг та ч бас гишүүдэд эрүүний шөл уулга. Парлемент ёс зүй, дүрэм журамтай гэдгийг сануул. 

Учир нь та бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч тэргүүлдэг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага юм. Иймээс Ерөнхийлөгч та үндэсний аюулгүй байдлыг хангах ёстой.   Та зүгээр нэг бэлэг тэмдэг биш шүү!!!

Эх сурвалж: OLLOO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597477
0 эможи

иргн
2018-11-23 16:55
БИЛЭГ ТЭМДЭГ БИШ ХАРИН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЫ КОМАНДЛАГЧ ШҮҮ
keyboard_arrow_up