Хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох төрийн байгууллагуудтай уулзав
Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагынхантай уулзлаа. Тэрбээр “2017 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн санаачлагаар Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогыг сайжруулах, олон нийтийн оролцоо сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн хүрээнд ЦЕГ-ын бүтэц, зохион байгуулалтад "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тасаг байгуулагдсан.
2018 оны дөрвөн сард Хүүхэд хамгаалал ба өнөөгийн байдал, тулгамдсан асуудал шийдэл хэлэлцүүлэг мөн зохион байгуулсныг та бүхэн санаж байгаа байх. Олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулсан ч томчуудын хайхрамжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн статистик тоо мэдээлэл ерөөсөө буурахгүй байна."хэмээлээ.
Мөн олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулсан ч томчуудын хайхрамжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн статистик тоо мэдээлэл ерөөсөө буурахгүй байна. Үүнтэй холбоотойгоор 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар үг хэлэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагад хандан зурган чиглэлийн үүрэг, даалгавар ажлын чиглэлүүд өглөө.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|