МХЕГ баяр наадмаар шуурхай ажиллалаа
Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас сэтгүүлчидэд баяр наадмын өдрүүдэд нийслэлийн мэргэжлийн хяналтынхан хэрхэн ажилласан болон Хан-Уул дүүрэгт боом өвчин гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус хуралд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнс хөдөө аж ахуйн үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Б.Хоролмаа, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Э.Гэрэлмаа болон бусад төлөөлөл нар оролцлоо.
Нийслэлийн түвшинд баяр наадмын үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд Мэргэжлийн хяналтын газраас салбар салбарын хяналтыг хийж ажилласан бөгөөд улсын хэмжээгээр нийтдээ баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ явуулж байгаа нийт 4000 гаруй газруудад хяналт шалгалт хийжээ. Үүний гол зорилго нь эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, ард иргэдийг амгалан тайван байлгахад оршино хэмээн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ ярьж байлаа. Үүнээс гадна баяр наадмын үеэр зөвшөөрөл авалгүй үйлчилгээ явуулсан иргэд, аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажилласан байна. Баяр наадмын үеэр Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, бусад дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 118 ажилтан нэгдсэн журмаар хоёр хуваагдан ажилласан байна. Гол анхаарсан зүйл нь янз бүрийн халдварт болон муудсан мах, хүнсний бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх вий гэсэн хардалтан дор газар дээр нь ажиллалаа. Энэ жил өнгөрсөн жилийг бодвол муудсан хүнсээр иргэдэд үйлчилсэн асуудал харьцангуй бага байсан бөгөөд нийтдээ 61 мах, 21 айрагнаас дээж авахад янз бүрийн муудсан зүйл илрээгүй байна. Харин 3,5 кг мах, нарийн хиам өндөг зэрэг бүтээгдэхүүнийг газар дээр нь байцаагчын акт үйлдэж устгалд торуулжээ. Энэ жил шалгалтаар илэрсэн зөрчлийн ихэнхийг баримт бичгийн зөрчил эзэлж байгаа юм байна. Үүнд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд ажилчидаа эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, шинжилгээний бичиг баримт дутуу гэх мэт зөрчлүүд орсон байна.