Ерөнхийлөгч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэрт одон гардуулсан байна

2014 оны 7 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө жилийн баяр наадмын 12-ны өдөр Хүй долоон худагт зочилж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхсон. Тэрбээр үүний дараа “Ажнай гал”-д зочилж, түрүүлсэн азарганы уяач Д.Баянбат болоод, тус галын эрхэм уяачид болох Д.Даваахүү, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нартай уулзаж морьдын уяа сайхан байгаа талаар ярилцаж, наадамчин олонд баяр хүргэсэн юм. Түүнчлэн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батлан хамгаалахын сайд  “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр н.Ганцэцэгт алдарт эхийн II одонг гардуулж өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5917
0 эможи
keyboard_arrow_up