Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөршийн тэргүүн В.Путин, Си Зиньпин нарт баяр хүргэж, захидал илгээжээ

2018 оны 3 сарын 20

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв.

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл гэж үзэж байна.

Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, юуны өмнө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цоо шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох боломж удахгүй тохионо гэдэгт найдаж байна.

Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг талуудын холбогдох байгууллагууд тохиролцож, ойрын хугацаанд байгуулахаар болсонд баяртай байна. Тус хэлэлцээрийг бэлэн болгоход Таны оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлж байна.

Бидний найрамдалт харилцаа түүхийн олон шалгуурыг давсан билээ. Халх голын дайн, Аугаа эх орны дайны хүнд он жилүүд болон Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд хийсэн цэргийн хамтарсан ажиллагаа зэрэг нь сайн хөршийн харилцааны бат бэх суурь болсон.

Монгол, Оросын харилцаа болон стратегийн түншлэлийг найрамдалт ард түмнүүдийн сайн сайхан, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөө Тантай цаашид ч урт хугацаанд ойр дотно хамтран ажиллана гэж найдаж байна. Энэхүү завшааныг ашиглан, Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Зиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Зиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа  “ ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе.

Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, хөгжингүй Хятад улсыг цогцлоох үйлстээ их амжилт олно гэдэгт итгэлтэй байна.

Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсныхоо дараахан Танаас ирүүлсэн захидалд “Хятадын Коммунист Нам болон Хятадын Засгийн газрын зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаад болон Монгол Улстай харилцан туслалцдаг найрсаг хөрш, харилцан ашигтай хамтдаа хожсон сайн түнш, байнга харилцан зочилдог сайн анд нөхөд байхад бэлэн байгаагаа” дахин илэрхийлсэнд гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу.

Монгол Улсын гадаад бодлого нь нэгдмэл, залгамж чанартай бөгөөд миний зүгээс хөрш орнуудтай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ шатанд гарган хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа удаа дараа илэрхийлж байгаа.

Эрхэмсэг ноён Дарга Та 2014 онд Монгол Улсын Их Хуралд зочлох үеэр:

“Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг илүү анхаарах болно гэдгийг би олонтаа хэлсэн. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой” гэж хэлсэн билээ.

Монголчууд БНХАУ-ыг мөнхийн сайн хөрш, худалдааны хамгийн том итгэлт түнш хэмээн үздэг агаад Таны зүгээс хоёр орны худалдаа, тээвэрт үүссэн хүндрэлд өөрийн анхаарлыг хандуулж, зохистойгоор шийдвэрлэж өгнө хэмээн найдаж байна.

Таны хэлсэн үгийг бид хоёр орны харилцаанд баримтлах тулгуур үзэл санаа хэмээн ойлгодог бөгөөд эдгээр үгс монголын ард түмэнд гүн итгэл өгч, их хүлээлтийг бий болгосон. Гэвч зарим талаар доод, дунд шатанд ажил хариуцсан хүмүүсийн хайхрамжгүй, сэтгэлгүй байдлаас ч юм уу үл ойлголцол, саад бэрхшээл бага гэлтгүй үүссээр байгаа юм.

Монгол, Хятадын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт 2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлж хоёр талын хилийн боомтын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрсэн. Гэтэл хил орчмын худалдаанд гэнэтийн, ойлгомжгүй техникийн хязгаарлалтууд үе үе үүсч, саатал, хүндрэлүүд хоёр орны хоорондох тохиролцоо, зорилтыг ханган биелүүлэх ажилд саад тотгор учруулах боллоо.

Монголын тал ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс дан ганц түүхий эдийн наймаа бус боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг Хятад улстай хийхийг ихэд хүсэж байна. Өнгөц харахад хятадын талд төдийлөн ашигтай тусахгүй мэт харагдах ч Таны хэлсэн “зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах” зарчмын үүднээс бол боломжгүй зүйл огт биш юм. Түүнчлэн Монголын талын импортын гаалийн татвар 5 хувь байгаа ч хятад талаас зарим барааны импортын гаалийн татварыг 30 хүртэл хувиар ногдуулж байгаа нь харилцан тэнцвэртэй худалдаа явуулахад гол саад болж байна. Монголчуудын олонхи нь монгол-хятадын харилцаанаас “хоёулаа хожих ёстой” хэмээх Таны зарчим, баримтлалыг тууштай мөрдөх сонирхолтой байгаа.

Монголчууд БНХАУ-ыг мөнхийн сайн хөрш, худалдааны хамгийн том итгэлт түнш хэмээн үздэг агаад Таны зүгээс хоёр орны худалдаа, тээвэрт үүссэн хүндрэлд өөрийн анхаарлыг хандуулж, зохистойгоор шийдвэрлэж өгнө хэмээн найдаж байна. “Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн Таны итгэл төгс үг монголчуудад найрсаг хүлээлт үүсгэсээр байгааг уламжилъя.

Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын хөгжил цэцэглэлт, хоёр ард түмний итгэлцэл, нөхөрлөлийг бататгахын төлөө миний бие Тантай хамтран ажиллахад таатай байх болно.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, БНХАУ-д хөгжил цэцэглэлт, Хятадын найрсаг ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55065
1 эможи
keyboard_arrow_up