Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарим бүрэн эрх хууль зөрчсөн үү?

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Тэдгээрийн дотор “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” хэмээн хуульчилжээ.

Энэ нь“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг маргааш Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэх аж.

 

Эх сурвалж: ҮХЦ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53106
0 эможи
keyboard_arrow_up