Ерөнхийлөгч зүүн болон говийн аймгийн иргэдтэй уулзана
							 2018 оны 1 сарын 23						
						
					
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргаашнаас эхлэн говийн болон зүүн аймгийн иргэдтэй уулзалт хийнэ. 
Тэрбээр энэ сарын 24-28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр товложээ. Тодруулбал,Хэнтий аймагт 24-нд, Дорнодод 25-нд, Сүхбаатарт 26-нд, Дорноговьд 27-нд, Говь-Сүмбэрт 28-нд очиж ажиллахаар төлөвлөжээ.Төрийн тэргүүн нийслэлийн дүүргийн иргэдтэй өнгөрсөн өдрүүдэд уулзалт хийсэн билээ.
| 
									 Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
 								 | 
							
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								52797
								
								
							0 эможи
						