Х.Баттулга: Утааг ажилгүйдэл, ядууралтай нь “дагуулж тонгоруулж“ шийдье

2018 оны 1 сарын 05

Агаарын бохирдолтой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлсний дараа санал хурааж, батлахаар боллоо. Учир нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн саналыг тогтоолын төсөлд тусгах шаардлагатай гэж үзэв. 

Arslan.mn

12:29 2018/01/05

Ерөнхийлөгч Х.Баттулга "Онц байдлын хэмжээнд утааг авч үзэх талаар санал гаргасан. Өнөөдөр харамсалтай нь ирц их муу байна. 

2017 оны 1 дүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад НЗД болон бусад яамдуудад тодорхой зөвлөмж өгсөн байна. Харамсалтай нь нэг нь ч биелээгүй байна. Тиймээс ҮАБЗ гэж байгаад яадаг юм.  Утаа бол бидэнд тулгараад буй гай гамшиг. Үүнийгээ л бид шийдэх хэрэгтэй.  Сэтгэл зүрх байхгүй учраас бид өнөөдөр үүнийгээ шийдэж чадахгүй байна.  Ийм байдлаар ажиллавал УИХ-ыг тараах асуудлаар бид ажиллах болжээ. 

Шийдэл бол ганцхан. 

Яаж хийхээ тодорхой зааж яагаад болдоггүй юм бэ. Бид утаагүй зуух, шахааны эзнийг хариуцлагатайгаар олж ирж, хариуцлага тооцох хэрэгтэй. 

Гэрийг дулаалах тухай яриад байна. Тийм юм байхгүй. Энэ мөнгө чинь гэр хороололд амьдарч байгаа хүмүүст байхгүй. Байхгүй учраас ядуу байгаа юм.  Утааг ажилгүйдэл, ядууралтай нь хамт шийдэхээс өөр арга байхгүй. Бөхөөр бол ажилгүйдэл, ядууралтай нь "дагуулж тонгоруулж" утааг шийдье. 

Дагуул хотуудыг хөгжүүлэх, хөдөөг хөгжүүлэх ёстой юм байна. Малчид орлоготой, тэр нь тогтмол, итгэлтэй байя. Улаанбаатар хотоос 40 км-ийн цаана дагуул хотуудыг бий болгоё. Дагуул хотууд руугаа нүүдлээ эхлээч ээ, зоригтой. Зарим яам, их сургуулиуд, музейгээ гаргая. 

Ингээд шийдчих юм бол энэ хөдөлгөөн эхэлнэ. Энэ шийдлийг одоо шийдчихвэл 4 сард газар гэсэхээр ажлаа эхэлье" гэв. 

12:12 2018/01/05

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Улаанбаатар хотыг дэлхийг даяар шоолж байна. Азийн цагаан дагина байсан хот Азийн хар негр боллоо. Энэ бол ажилгүйдэлтэй л холбоотой.  Аль аль нь амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Та нар хүнд худлаа хэлээд, загвардаад яваад байгаа учраас тэрэнд итгэсэн ард түмэн чинь хагаралдаад байна. 

Би энэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч хандсан байгаа. Соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй байж нийгэм харалган боллоо, утаандаа хахаж байна гээд шившгээ дэлгээд сууж байгаа нь үнэхээр онигоо байна. 

Соён гэгээрүүлэхэд мөнгө оруулдаггүй болохоор нийгмийн халамж, архиных нь мөнгийг өгөхдөө маш өндөр зохион байгуулалттай ажилладаг. Би хийдгээ хийнэ. Хийсний дараа та бүхэн харин битгий шалчиганаад байгаарай. Эх орондоо хайртай хүн яаж хийдгийг харуулна.  Бүхэл бүтэн улс байж ийм юм дээр нэгдээд явж чаддаггүй" гэв. 

11:36 2018/01/05

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Агаарын бохирдлын асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Засгийн газар Эрдэнэт, С.Зоригийн асуудал дээр зоригтой шийдэл гаргалаа. Баяр хүргэе. 

Одоо агаарын бохирдлын асуудалд зоригтой шийдэл гаргаад 500 тэрбум төгрөгийг нь тавьж өгөөд ташуурдахад ирэх онд бид утаагүй болж болно.  Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд 500 тэрбум төгрөг тавьж болохгүй юу. Бээжин утаагүй болчихлоо. Лондончууд 2 жилийн дотор утаагүй болсон.

Утааны эсрэг онц байдал зарлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн асуудал зөв. Утааны эсрэг онц байдлаа зарлая, тогтоолоо батлая" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51924
0 эможи
keyboard_arrow_up