Хөдөлмөрийн баатар цолоор Ч.Хурцыг, Ардын багш цолоор С.Дуламыг шагнав

2017 оны 12 сарын 29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүмүүст төрийн дээд цол, одон медаль гардууллаа. 

Энэ онд Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил тохиож байгаа бөгөөд нийгэм, улс төр, урлаг, спортын алдартнуудад Төрийн ордонд  одон, медаль гардууллаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав. 

Ерөнхийлөгчийн зарлигаар хуульч Ч.Хурц Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, С.Дулам Ардын багш цол хүртлээ. Мөн нийгэм, урлаг, спортын салбараас олон гавьяатууд төрөв.

Arslan.mn

Тухайлбал, Гавьяат багш цолоор Г.Баасанжав, Б.Равжир, Б.Сэрвүүд, Гавьяат малчин цолоор Б.Доржпүрэв, Гавьяат жүжигчин цолоор чөлөөт уран бүтээлч Б.Базаррагчаа, дуурийн дуучин Р.Доржхорол, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарын алдартнууд тодорлоо. Мөн “Сүлд” спорт хорооны ахлах дасгалжуулагч Ц.Шийрэв Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол тэмдэг хүртэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Төрийн дээд, одон медалийн эздийг танилцуулья:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Уул уурхай, эрдэс баялгийн судлагаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Геологи, Уул уурхайн сайд асан Чойжингийн Хурцыг,

Монгол Улсын Ардын багш цолоор Монгол Улсад дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монголын түүх, ардын өв соёл, уламжлалыг судлан таниулах, түгээн дэлгэрүүлэх болон Монгол судлалын шинэ чиглэл үүсгэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Сэндэнжавын Дуламыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Кашмир Консепт ХХК-ийн зөвлөх Галбадрахын Баттөмөрийг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ус Оюу ХХК-ийн ерөнхий захирал Чойжавын Ганболд, Сэлэнгэ аймгийн Өргөн Сэлэнгэ ХХК-ийн захирал Доржийн Нэргүй нарыг,

Монгол Улсын Гавьяат багш цолоор Шинэ Монгол сургуулийн зөвлөх багш Гончигийн Баасанжав, Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн ахмад багш Бадамжавын Равжир, МУИС-ийн Бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш Нацагдоржийн Тунгалаг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Дашнямын Энхтуяа, Тээврийн дээд сургуулийн захирал асан Бирваагийн Сэрвүүд нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Барилга засварын РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Наваантаяын Батцэнгэл, СБД-ийн 10-р хорооны өндөр настан, ахмад барилгачин Дамбын Бямбадорж, ГББТ ХХК-ийн захирал Гомбосүрэнгийн Галбадрах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Зост Өргөө ХХК-ийн захирал Намсрайн Сүрэнжав, Гоби травел ХХК-ийн архитектор Сандуйжавын Цэнд-Аюуш, Ар си эс си ХХК-ийн захирал Доржцэвээний Баасанхүү, Хурдны зам ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Бат-Энх нарыг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны ахлах дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэвийг,

Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьд, Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Борын Доржпүрэв нарыг,

Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Дорнод аймгийн Чулуунхороот сумын ахмад механикжуулагч Дамдинсүрэнгийн Намсрайжамцыг,

Монгол Улсын гавьяат холбоочин цолоор Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дэд захирал Чулхайн Оюунбаатарыг,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лувсаншаравын Даваасүрэн, УИХ-ын ТГ-ын ахмад ажилтан Намсрайжавын Лувсанжав, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгч асан Ёндонгийн Ринзаан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Цээнэнгийн Цэрэнжээ, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн асан Намжилдоогийн Чадраабал нарыг,

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Ардын Их Хурлын депутат асан Аюушийн Бааст, Жас агро ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Мах маркет үйлдвэрийн дарга Нурийн Бейбитхан, Нийслэлийн ХУД-ийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн дотоод Аудитын албаны дарга Навааны Нямтогтох, Дундговь аймгийн Говь тэнгэр ХХК-ийн зөвлөх Лэгцэгийн Санзай, Зам тээврийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч асан Зундуйдаваагийн Цэрэнчимэг нарыг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Архивын ерөнхий газар сургалт судалгааны газрын дарга Отхоны Энхмөнхийг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч Бямбажавын Базаррагчаа, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, ахлах ахлагч Амарбаясгалангийн Бямбатөгс, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн дуучин Рэгзэнгийн Доржхорол, Хөгжим бүжгийн коллежийн багш, ятгачин Чулуунбатын Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эх онги мал эмнэлгийн малын их эмч, чөлөөт уран бүтээлч, кино жүжигчин Дэмидийн Төмөртогтох, СУИС-ийн багш Лувсаншаравын Халиунсүрэн, Эртний сайхан чуулгын жүжигчин Халтарын Цэрэнчимэд нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Урбан прожект ХХК-ийн ерөнхий продюсер Наранбаатарын Халиуныг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмч Дашзэвэгийн Нарантуяа, П.Н.Шастиний нэрэмжит 3-р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Хайруллагийн Хусаян, Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын их эмч Галсантавхайн Хүрэлбаатар нарыг,

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Наран трейд ХХК-ийн ТУЗ-ийн дарга Сэрээтэрийн Болдхэтийг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч эмч асан Өлзийн Энхтуяа нарыг,

Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Уул уурхайн сайдын зөвлөх асан Доржийн Цогбаатарыг,Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор МИАТ ХК-ийн Бойнг 767-300 агаарын хөлгийн багш нисгэгч Готовын Мөнх-Очирыг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Зам, тээврийн хөгжлийн сайд асан Намсрайн Нямдавааг

Алтан гадас одонгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны төв сургуулийн захирал Бадамсэдийн Энхтуяаг,

Цэргийн гавьяаны одонгоор ХХЕГ-ын Хилийн албаны ахлах офицер Лхагважавын Цогтжаргалыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн асрагч Энэбишийн Эрдэнэбилэгийг,

Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах Х ангийн гал сөнөөгч Баасанжавын Батсайханыг тус тус шагналаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51664
3 эможи
keyboard_arrow_up