ФОТО: Д.Сумьяа “Хөдөлмөрийн баатар” боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн дэлхийн аварганы мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигээ багийн тамирчин Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Төрийн ордонд гардуулан өглөө.