Ерөнхийлөгч сайд нарын томилгоотой холбоотой албан тооттой өнөөдөр танилцана
2017 оны 10 сарын 16
Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрстэй танилцсан эсэх тухай хариугаа өнөөдөр өгнө.
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь тус намын бүлгээс шинэ сайд нарын нэрс дээр зөвшилцөлд хүрч, олон нийтэд зарласан. Үүний дараа тэдгээр нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн бөгөөд АТГ-аас "Ашиг сонирхлын зөрчилгүй" гэсэн албан тоотыг гаргаад буй.
Сайд нарын томилгоог эцсийн бүлэгт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас батламжилна. Үүний өмнө Ерөнхийлөгч томилгоотой холбоотой санал бүхий уг албан тооттой танилцах байх ёстой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48161
0 эможи