Өнөөдөр 30 дахь Ерөнхий сайдаа томилно
2017 оны 10 сарын 02
УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг уламжлалтай. Харин энэ жил 10 дугаар сарын нэгний өдөр амралтын өдөр таарсан тул нээлтийг хойшлуулж хоёрны өдөр нээхээр болсон билээ.
Чуулганаар Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэж эхлэх ёстой. Тэгвэл маргааш нээх чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. УИХ-аас өнгөрсөн хавар намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан юм.
УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТ
- Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Бусад гэсэн асуудлыг багтаажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47617
0 эможи