Х.Баттулга: Ажилгүйдэл, ядуурлын асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой

2017 оны 9 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм болон Монгол дахь суурин төлөөлөгч Б Транкман нарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евро Азийн бүс нутагт цөлжилтөд хамгийн өртөмтий орнуудын нэг нь Монгол Улс байгаа талаар дурдаад энэ асуудлыг шийдэхэд хэрхэн анхаарах боломжийн талаар санал солилцохыг хүссэн юм. ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа говийн бүсийн усны асуудлыг шийдэх тухайд томоохон судалгаа хийж төсөл хөтөлбөр боловсруулсан талаараа болон ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхэд чиглэсэн дагуул хот байгуулах, нийслэл хотын дахин төлөвлөлт хийх орон сууцжуулах тухайд томоохон судалгаанууд хийж хөтөлбөр, бодлогууд боловсруулсан талаараа мөн дурдав.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм цөлжилтийг эдийн засагжуулах тухайд улс орнуудын хэрэглэж байгаа туршлагыг анхаарах талаар дурдаж, Индонез, БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа туршлагуудын давуу талыг товч танилцуулж, Монгол Улсад ч ийм боломж байгаа талаар ярилаа. Индонез улсад л гэхэд халуун орны ойг түшиглэсэн эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжүүлж цөөн хэдэн сарын дотор 330 сая ам.долларын хөрөнгө босгон 80 мянган га талбайг ойжуулж, 200 мянга гаруй хүнийг ажиллуулсан жишээ байгааг уулзалтад оролцогчид ярилцлаа. БНХАУ-ын тухайд сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, уур амьсгалд зохицсон буюу цөлжиж байгаа бүс нутагт зохицсон эмийн ургамлын тариалалт эрхэлж байгааг НҮБ-ынхан танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн жилийн өмнө л манай улстай ижил цөлжилтийн асуудалтай байсан Канад Улс асар их мод тарьснаар уг асуудлаа шийдээд зогсохгүй өнөөдөр дэлхий даяар мод экспортолж, эдийн засагтаа асар том эерэг нөлөө авчирсан нь цөлжилтийг эдийн засагжуулсан нэг жишээ хэмээн яриад Монгол Улс бусад улс орнуудын энэ туршлагуудаас хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ажилгүйдэл, ядуурал, байгаль орчноо хамгаалахад ихээхэн анхаарал хандуулж байгаагаа онцлоод, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн олон ажлууд санаачилж буйгаас заримыг нь жишээ болгон дурдав.

Тухайлбал, байгаль орчноо хамгаалах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд уул уурхай эрхлэгчдээс хөрөнгө босгох, говьд хийгдсэн усны судалгаануудад суурилсан тариалан эрхлэх, ингэснээр хүнсний ногооны экспорт хийх боломж гэх мэт асуудлыг хөндөв. Мөн 1945 онд дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн Лондон хотын агаарын бохирдлын жишээг дурдаж, Улаанбаатар хот дэлхийн хэмжээнд агаарын бохирдлоороо одоогоор нэгдүгээрт орж байгаа. Үүнийг шийдэх хамгийн боломжит арга зам нь дагуул хотууд байгуулах хэмээн үзэж энэ тухайд анхаарч ажиллаж байгаа талаараа ярилцав.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46996
1 эможи
keyboard_arrow_up