Х.Баттулга: Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна

2017 оны 8 сарын 31

Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байгаа Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр  -57 кг-ийн жинд Рио 2016 Олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа алт, 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль хүртсэн билээ. 

 

Уг барилдааныг Монгол Улсын ерөнхийлөгч, Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэвжээний дэргэдээс үзэж, бөхөө дэмжсэн юм. 

 

Тэгвэл алтан медалийн төлөөх барилдааны талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр   “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр Монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа.

 

 

Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Жүдочид бид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэсэн байна.

Эх сурвалж: IJF.ORG

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46540
0 эможи
keyboard_arrow_up