Ерөнхийлөгч Х.Баттулга зарим томилгоонуудынхаа талаар тайлбар хийлээ

2017 оны 8 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд тэрбээр хийж хэрэгжүүлсэн ажил, гаргасан бодлого шийдвэрийнхээ талаар МҮОНРТ-ийн шууд эфирээр олон нийтэд тайлагналаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хийсэн хэд хэдэн томилгоонуудын талаар тайлбар хийсэн байна. Тодруулбал, өөрийн улс төрийн  бодлогын зөвлөх Н.Алтанхуягийн талаар  “Н.Алтанхуяг даргын хувьд бол асар их туршлагатай. Улс төрийн хувьд олон жил хамт явсан. Миний дутууг нөхөх хүн”,

Харин өөрийн бие төлөөлөгчөөр  томилогдсон Д.Дагвадоржийн талаар “Асашёорюү бол сийрэг толгой. Улс төрчдийн 2,3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой”,

Харин нөгөө нэг бие төлөөлөгч А.Гансүхийн талаар “А.Гансүхийн хувьд бол хуульч, эрх зүйч хүн. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчинд хамгийн түрүүнд хийх зүйл бол дэд бүтэц. Төмөр зам дээрээ махлагдаж байсан хүний хувьд дахиад Ч.Гансүх шиг хүнийг гаргаж ирэхийн тулд хэдэн жил хэрэгтэй” гэлээ.

Мөн Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулангийн талаар “Ц.Хулан бол шашин соёлын асуудлаар нэлээн хуурай юм хийдэг хүн. Шашин соёлын асуудал дээр лам хүн тавихад хэцүү. Яг энэ тал дээр намайг түших хүн гэж бодож байна” хэмээн тус түр тайлбар хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45866
0 эможи
keyboard_arrow_up