Шинэ ЕРӨНХИЙЛӨГЧ долоодугаар сарын 10-нд тангараг өргөнө

2017 оны 7 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар өнөөдөр уулзаж, шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг долдугаар сарын 10-нд зохион байгуулах талаар санал солилцжээ. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твийтер хуудаснаа ингэж жиргэжээ.


ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ИХ ТАНХИМД ТАНГАРАГ ӨРГӨНӨ 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн пүрэв гаригт буюу 2017 оны долдугаар сарын 06-нд энэ тухай хэлэлцэн, баталсан юм.

УИХ-аас баталсан тогтоолын  дагуу шинээр сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөхөөр болсон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ өдөр Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжин баталсан юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын тайлбарлаж буйгаар 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр энэ асуудлыг хэлэлцэн, УИХ-д тогтоол оруулах нь зүйтэй хэмээн үзжээ.  

1993 онд баталж байсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Төрийн ордны Их танхимд тангараг өргөнө гэдэг агуулгаар зүйчилсэн байсныг 2003 онд парламентад тангараг өргөнө хэмээн өөрчилсөн байсан аж. Харин одоо анхны заалт сэргэсэн гэсэн үг.

ТОГТООЛЫГ БАТЛАХЫН ӨМНӨ УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-'Чуулган завсарлачихаар шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг яах вэ. УИХ-ын хаврын чуулганыг хаачихаар намрын чуулган аравдугаар сард эхлэх ёстой.  Цаг агаараа хараад тангараг өргөх ёслолыг ингэж өөрчлөхөөр шийдэв үү, эсвэл сонгууль сунжирч магадгүй, намар тангараг өрнүүлье гэж үзээд Их танхимыг сонгосон юм уу?' гэсэн асуулт тавьж,

УИХ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.ЭНХБОЛД:

-'Аль ч тохиолдолд бэлэн байх. Энэ утгаараа хуучин дэг жаяг ч байгаа. Бороо шороо элдэв юм юу байх билээ, тал талаасаа ярьж байгаад ийм шийдэлд хүрсэн. Гэхдээ намар орой энэ ёслолыг хийх тухай яригдаагүй. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг, өмнөх Ерөнхийлөгчтэй холбоотой шийдвэр мөн гардаг' гэсэн хариулт өгч байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44939
0 эможи
keyboard_arrow_up