Кабель тасалж, саналын дүнг тасалдуулсан хэргийг шалгаж байна

2017 оны 6 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг орон нутаг дахь хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хороо руу дамжуулах үед Говь-Алтай аймгийн Цогтцэций суманд кабель тасалж, саналын дүнг тасалдуулсан хэрэг явдал зургадугаар сарын 26-27-нд шилжих шөнө болсон.

Энэ үйл явдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Хорлон сүйтгэх ажиллагаа болсон” гэж мэдэгдсэн юм.

Хэрэг явдал ямар шатанд явааг холбогдох газраас тодруулахад “Орон нутаг дахь цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа” гэсэн хариулт өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44652
0 эможи
keyboard_arrow_up