Дарханчууд цаасан дээр биш газар дээр олон үйлдвэртэй болохын тулд М.Энхболдыг дэмжинэ

2017 оны 6 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Бурхантийн хөндийд их хот байгуулж, үйлдвэр, завод бүтээн босгогчидтой уулзлаа. Орос ах нарын байгуулж өгсөн найрамдлын хот Дархан Монгол орны нэгэн өвөрмөц нүүр царай, их үйлдвэрийн хот билээ. Дархан-Уул аймаг Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төв төдийгүй дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын автозам, Улаанбаатар-Сүхбаатарын төмөр замын зангилаан дээр оршдог. Тиймээс ч дарханчууд Миеэгомбын Энхболдын “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрт нухацтай хандаж, аж үйлдвэрийн паркийг цаасан дээр биш газар дээр нь байгуулахыг хүсч, шинэ төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодитойгоор дэмжин ажил хэрэг болгохын төлөө хаа хаанаасаа хүчээ нэгтгэх хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгч болоод хийх ажлынх нь захиасыг өгч байлаа. 

Дархан-Уул аймгийн нийт нутгийн 70 гаруй хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг учир атрын аяны хүрсэн төвшинг ахиулах, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь тэдний хувьд боломж гэнэ. Мөн 91 мянга гаруй хүн амынх нь 60 гаруй хувийг 35 хүртэлх насныхан эзэлдэг тул залуучуудаа дэмжих бодлого хэрэгжүүлэхээр тусгасан нь ч тэдэнд таалагджээ. Дарханчуудад Миеэгомбын Энхболдын Мөрийн хөтөлбөр нь амьдралд нийцсэн, хэрэгжүүлэх эзэн нь Монгол төрийн өндөр босгыг даваад цаана нь гарах чадалтай болохоор бид дэмжинээ. Миеэгомбын Энхболдод төрийн жолоог атгуулахад бид санаа зовох юмгүй амьдарч болно гэж байлаа.

МАН-ын нэр дэвшигчтэй хийсэн дарханчуудын уулзалт сайхан мэдээтэй эхэлсэн нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг олон улсын стандартад нийцүүлж, дөрвөн эгнээтэй барьж байгуулах ажлыг эхлүүлсэн өдөртэй давхацсан нь байлаа. Олон жил жолооч ,зорчигчдыг зовоосон энэ замын шинэчлэгдэхийг дарханчууд хүсэн хүлээж байжээ. Монгол Ардын намын төр засгийн эрхэнд гарсан даруйдаа тэдний хүслийг биелүүлэх ажилдаа ийнхүү ханцуй шамлан орж буйд дарханчууд халуун алга ташилтаар талархал илэрхийллээ.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын Дарханд болсон уулзалтанд гэнэтийн зочид очсон нь иргэний хөдөлгөөнийхөн байлаа. Таны уулзалтанд оролцох гээд гүйцэхгүй байна. Өнөөдөр харин Дарханд л угтаж амжлаа хэмээн өгүүлсээр Үндэсний хас, Эрс шинэчлэл, Жудагт Монгол зэрэг таван хөдөлгөөн болон МАХН-ын гишүүн, дэмжигчдийн холбооны төлөөлөл үг хэлсэн юм. Иргэний хөдөлгөөнийхөн яагаад Миеэгомбын Энхболдыг дэмжих болсон талаар Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан, “Ухаантай хүн өрсөлдөгчөө өөртөө татдаг, урагшгүй хүн анд нөхдөө ч түлхдэг” гэдэг. Хэдийгээр бид МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг ч М.Энхболдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бидний зөв гэсэн үйл хэрэгтэй маань нийцэж байгаа болохоор бид түүнийг дэмжиж, хамтран зүтгэхийг хүссэн юм. Миеэгомбын Энхболд биднийг нааш ир гэж дуудаагүй, тэр бас биднийг яв гэж хэлэхгүй. Хамтраад дэмжээд л явах хүн гэдгийг улстөрд оролцож, энэ үйл хэргийн төлөө явдаг хүний хувьд би мэднэ. Тиймээс энд ирсэн Иргэний хөдөлгөөнийхөн бид ухаантай хүнийг дэмжихээр шийдсэн юм гээд нөгөө талд яваа нэр дэвшигчийн талаар ч та бүхэнд үнэнийг хэлэхийг хүсч байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ямарч ажлыг зөвхөн хар пи-араар хийдэг, мэдлэг боловсролгүй, үнэн бодитоор хэлж, ярьж чаддаггүй хүн. Тиймээс ч мэтгэлцээнд оролцохоос цааргалаад байгаа юм.Бидэнд тийм Ерөнхийлөгч хэрэггүй гэсэн юм. 

Нэр дэвшигчээ дэмжин хамт яваа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын хамгийн том дарга төрийн гурван өндөрлөг биш, иргэд сонгогчид та нар шүү. Ямар шийдвэр гаргахыг та нар мэднэ , сонголтоо зөв хийгээрэй хэмээн захилаа.

Монгол Ардын намынхан эдийн засгийг сэргээдэг бол АН-ынхан ширгээдэг сургамжийг санаж, найрамдан эвлэлдэхийг эрхэм болгосон дарханчууд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээ илэрхийллээ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө дэмжиж, УИХ-тайгаа хамтарч ажиллах, ярьдаг биш хийдэг, талцуулдаг биш эвлэрүүлдэг, дүр эсгэдэггүй Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд л байж чадна гэж байв.

Дарханчууд дэмжсэн шиг дэмжинэ

-Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Юун түрүүнд “Эвтэй монгол, ээлтэй төр” гэсэн уриа надад маш их таалагдаж байгаа. Дарханчууд бид энэ хүнийг улс төрд байх ёстой гэж үздэг. Иймд бид Миеэгомбын Энхболдыг зуун хувь дэмжинэ. “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Б.Батцэнгэл: Эмч хүнийхээ хувьд М.Энхболдод саналаа өгнө

-Удахгүй бид улсынхаа төрийн тэргүүнийг сонгох гэж байна. Би хувьдаа нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл, эмч багшийг дээдэлсэн нийгмийг цогцлоохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байна билээ. Энэ бол боловсролтой хүний дэвшүүлэх, санаачлах ажил. Тиймээс эмч хүнийхээ хувьд түүнд саналаа өгнө. 

Эдийн засгаа сэргээсэн МАН-ын хүнийг дэмжинэ

-Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван хүний мөрийн хөтөлбөрийг харсан. Энэ гурав гурвуулаа Монгол хүн. Гэхдээ нэг зүйл миний сэтгэлд илүү хүрсэн. Юу гэвэл, “Эвтэй Монгол, Ээлтэй төр” гэсэн уриа. Монголчууд бид эвтэй л байвал бүх зүйл бүтнэ. Биднийг төрд төлөөлж суучихаад хэрэлдэж талцаад, эвдрэлцэх юм бол бидэнд ээлтэй бодлого хэрэгжүүлж чадахгүй. Монгол Ардын Нам төрийн эрхэнд гараад жил болоход нааштай шийдвэр гаргаж, эдийн засгийг сэхээнийхээс энгийн тасагт шилжүүллээ гэж ярьж байгаа нь үнэн. Иймээс намынх нь хүнд саналаа өгнө. 

Улс орноо авч явах найдвартай хүн гэж итгэдэг

-Олон жил улстөрд ажилласан, аливаад нухацтай хандаж зөв шийдвэр гаргаж чаддаг, боловсрол өндөртэй хүнд би саналаа өгнө. Энэ хүн бол яах аргагүй Миеэгомбын Энхболд. Улс орноо авч явах найдвартай хүн гэж итгэдэг. Мөн сум, аймаг, нийслэл, УИХ гээд бүх шатанд Монгол Ардын Нам гарчихаад байхад Ерөнхийлөгч нь ганцаараа өөр намынх байгаад хэрэггүй.

МАН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44525
0 эможи
keyboard_arrow_up