Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зөвлөлдөх уулзалтад оролцоно

2017 оны 5 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно.

Манай улс эхнээсээ тус байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцож ирсэн. Дээрх хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд өөрийн нөөц бололцоонд тулгуурлан идэвхтэй оролцжээ. 

2001 онд байгуулагдсан тус байгууллагад Монгол Улс 2004 онд нэгдсэн байдаг. Манай улсын дараа 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, 2012 онд Афганистан тус тус элсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43903
0 эможи
keyboard_arrow_up