Ерөнхийлөгч болох хүсэлтэй АН-ын горилогсод

2017 оны 4 сарын 21

Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Л.Болд, Б.Жаргалсайхан. Эдгээр 7 хүн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй эрхмүүд. Гэхдээ намын даргадаа албан ёсоор мэдэгдээд байгаа нь энэ 7. Магадгүй нэр нь яригдаад буй З.Энхболд, Баабар, П.Цагаан, Г.Батхүү нарын нэрс араас нь орж ирэхийг хэлж мэдэхгүй юм.

Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Ардчилсан нам нэр дэвшихээр горилж буй нөхдийг АН-ын даргын сунгааны зарчмаар, намынхаа гишүүдийн олонхийн саналаар тодруулна. Ингэхдээ хамгийн өндөр санал авсан 3 нэр дэвшигчийг намынхаа 8 дугаар их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураан, хамгийн их саналтай нэг хүнийг нэр дэвшүүлэх аж. Ийм зарчмаар явна гэдгээ тодорхой болголоо.

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 26-нд болно. Иймд ирэх сард Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчээ тодорхой болгох учиртай. Үүнээс өмнө АН-ынхан олон горилогсодоо өрсөлдүүлж, намынхаа гишүүдийн саналын дагуу гаргаж ирэхэд богино цаг хугацаа үлдэж.

Р.Амаржаргалын хувьд сонгуулийн ажиллагаагаа эхлэв үү гэлтэй. Жиргээчидтэй, хэвлэлийнхэнтэй уулзаж, намынхаа дэмжлэгийг хүсэж яваа. Түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх сонирхол намынханд нь хэр байх бол. Р.Амаржаргал намдаа нэр хүнд муутай гэх юм билээ. Харин Н.Алтанхуягийн хувьд дэвших сонирхлоо хэдийнэ илэрхийлчихсэн нэгэн. АН-ын их хурлын сонгуульд ялахад гол ажил хийсэн, мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний хувьд их хурал, Үндэсний бодлогын хороонд өөрийн фракцийн гишүүдээ оруулаагүй. Тэгэхээр намаас харах дэмжлэг хэр байх бол доо. Э.Бат-Үүл Улсын баатар гэдгээрээ олон нийтийн дэмжлэг хүлээх магадлалтай. Гэхдээ эхлээд намаасаа гарч ирэх нь хамгийн чухал. Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй. Тэд Ардын их хурал, Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярих болсон. Б.Жаргалсайхан АН-д сүүлд орсон. Түүнд АН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвших визийг олгоно гэж бодохгүй л байна.

АН-ын даргын сунгаанд хэн мөнгөтэй нь ялсан гэж гишүүд нь ярих юм билээ. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгчид горилогсдын хэн нь их мөнгөтэй нь, сүлжээтэй нь нэр дэвших визагаа авах юм биш биз.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42790
0 эможи
keyboard_arrow_up